#1 Дуэйн Жонсон

WWE, Галзуу хурд киногоор нь та бүхэн мэдэх байх. Маш хатуу цагийн хуваарьтай жүжигчин боловч Саймон, Жасмин Лиа, Тиана 3 охиндоо үргэлж цаг гаргаж гэр бүлийн байдалдаа үргэлж санаа тавьдаг байна. Том охин Саймон аавынхаа залуудаа явдаг байсан WWE-д орж аавынхаа мөрөөр явна гэжээ.

#2 Жейсон Момоа

Aquaman киногоор алдар нэрд гарсан жүжигчин бөгөөд хүү Накоа Вульф, охин Лола Иолани, Зои кравицийн хойд эцэг юм. Жүжигчний мэргэжил нь хатуу цагийн хуваарьтай ч гэсэн хүүхдүүддээ үргэлж цаг гаргадаг байна. Жишээ нь скейтбордоор гулгах, хананд авирах, нум сум харвах гэх мэт зүйлс хийдэг байна. Жейсон үргэлж хүүхдүүдийнхээ хувьд үлгэр жишээ аав байхыг хичээдэг байна.

#3 Жефф Голдблюм

Жефф Голдблюм удаж байж аав болсон ч гэсэн Чарли болон Ривер 2 хүүтэй болжээ. Хүүхдүүдээ багаас нь зөв хүмүүжүүлэхийн төлөө маш эрчтэй явж байгаа ажээ.

#4 Жон Леженд

Олны танил дуучин мөн сайн үйлсийн зүтгэлтэн гэдгээр нь хүмүүс мэднэ. Охин Луна, хүү Майлз хоёрынхоо зургийг instagram хуудас дээрээ тавьдаг бөгөөд ажил руугаа байнга дагуулж явдаг ажээ.

#5 Рики мартин

Дуучин Рики мартин 4 хүүхэдтэй 1 охин, 3 хүүтэй. Нэг удаа хүү нь “Ааваа би таны гэдэснээс гарсан уу?” гэжээ Рики хүүдээ “чи зүрхэнд минь байсан, одоо ч байсаар байна” гэжээ. Рикигийн хувьд хүүхдүүд нь түүний хувьд дээдийн дээд аз жаргал нь ажээ.

#6 Жаред Падалеки

Supernatural киногоор нэрд гарсан жүжигчин маань 3 хүүхэдтэй ажээ. Хүү Томас, хүү Остин, охин Одетт. Supernatural киноноос болж ажил ихтэй байсан тэрээр хүүхдүүддээ заавал цаг гаргадаг байсан гэнэ.

#7 Раян Филиппе

Жүжигчин Раян Филиппе Деакон, Эва гэсэн хүү охин хоёртой. Хэдийгээр эхнэрээсээ салсан ч хоёр хүүхдэдээ хангалттай цаг гаргадаг ажээ.

#8 Вилл Смит

Вилл Смитийн Трей, Жаден гэх хоёр хүүхэд аль хэдийнээ олны танил болсон билээ. Хүүхдүүдийнхээ ажил амьдралын үргэлж дэмждэг бөгөөд буруу зүйлрүү оруулахгүй байх тал дээр хатуу анхаардаг байна.

#9 Женсэн Аклес

Supernatural олон ангит киноны гол дүр болох Женсэн Аклес Жостин Жай, Зефлин Брам, Арров Ройдес гэсэн 3 хүүхэдтэй ажээ. Женсэн завгүй ажилтай ч хүүхдүүдийнхээ гэрийн даалгавар, хамт тоглох, хоолны дэглэм гэх мэт чухал зүйлүүд дээр анхаардаг байна.