1. Зое Салдана/Нетири

Зое Салдана бол Hollywood-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг юм. Түүний тоглосон кинонуудаас дурьдвал CrossroadsPirates of the Caribbean: The Curse of the Black Pearl мөн Star Trek зэрэг алдартай кинонуудад дүр бүтээсэн байдаг. Жэймс Камерон Нетирийн дүрд Зое Салданаг сонгон тоглуулсан нь түүний карьерыг илүү амжилттай болгож өгсөн байдаг.

2. Сигорни Веабар/Доктор Грейс Авгестин

Сигорни Веабар анхнаасаа амжилттай явж ирсэн жүжигчин юм. Түүний тоглосон кинонуудаас дурьдвал AlienThe Cabin in the WoodsGhostbusters гэх мэт олон олон кинонуудаас харж болно.

3. Вес Стоди/Етукан

Вес Стодигийн Авартар дээр авсан дүр бол омгийн ахлагч Етукан дүр юм. Та түүнийг The Last of the MohicansGeronimo: An American LegendThe New World кинонуудаас харж болно. Вес Стодигийн нэг сонирхолтой зүйл нь тэрээр дарга, ахлагч, удирдагчийн дүрд маш сайн тохирдог байна.

4. Сэм Вортингтон/Жак Салли

Сэм Вортингтон тухайн үед Hollywood-д бараг танигдаагүй байсан нэгэн ихэвчлэн жижиг дүрд тоглодог байжээ. Аватарын сонгон шалгаруултан дээр маш сайн жүжиглэлт гаргасан нь түүний карьерын эхлэл болсон юм. Аватар кино амжилттай болсоны дараа Clash of the Titans, EverestThe Shack, Fractured зэрэг киноны гол дүрийг бүтээсэн юм. Гэвч 2015 оноос эхлэн түүний карьер доош унаж бараг дүр авч чадахгүй болжээ.

5. Мишээл Родрикуз/Труди Чейсон

Мишээл Родрикуз Аватар дээр туслах дүр болох Нисгэгч Труди Чейсон дүрийг бүтээсэн юм. Та түүнийг The Fast and the Furious, the Resident Evil зэрэг кинонуудад дүр бүтээсэн билээ. Мөн тэрээр видео тоглоом, хүүхэлдэйн кинон дээр эрэлттэй дуу оруулагчдын нэг гэнэ шүү жишээ нь: Call of DutyHalo, Turbo дуу оруулжээ.

6. Лаз Алонсо/Цү Тей

Лаз Алонсо маркетингаар сурсан бөгөөд өөрийн гэсэн брэндийн хувцасны дэлгүүрийг нээсэн юм. Тэрээр ихэвчлэн олон ангит кинон дээр туслах дүр бүтээдэг байна жишээ нь: CSI: MiamiLeprechaun: Back 2 tha Hood, Constantine дүр бүтээжээ.

7. Делийф Рао/Доктор Макс Фател

Делийф Рао ихэвчлэн жижиг туслах дүрд тоглодог болохоор та бараг танихгүй байж магадгүй. Тэрээр ихэвчлэн богино хэмжээний кинонд дүр бүтээдэг байна. Түүний тоглосон том кинонууд гэвэл Drag Me to HellInceptionBeeba Boys кинонууд дээр харж болно.

8. C. C. H Фойндер/Мо Ат

C. C. H Фойндер 80-90 онуудад зурагтын салбарт түлхүү жүжиглэж эхэлсэн байна. Удалгүй киноны салбарт хүч үзэхээр шийдэж Hill Street BluesThe X-Files, That Jazz and Bagdad Café зэрэг кинон дээр дүр бүтээжээ.

9. Стивен Ланг/Генерал Майлс Крарич

Аватар дээр гайхалтай жүжиглэлт үзүүлсэн болохоор Saturn Award-аас Шилдэг туслах дүр шагналыг авсан юм. Түүний өөр дүр бүтээсэн кино гэвэл ManhunterLaw & Order, Public Enemies олон ангит кинонуудаас харж болно.

10. Гиобанни Рибси/Фаркер Селфридж

Гиобанни Рибси Аватар кинон дээр 60 секунд гарсан ч түүний бусад тоглосон бусад кинонууд амжилт авчирсан юм. Жишээ нь TedSky Captain, the World of Tomorrow, Saving Private Ryan дээр бүтээсэн дүрүүдийг харж болно.

10. Жое Моор/Норм Спеллман

Түүний үндсэн ажил нь Жүжигчин хэдий ч бас найруулагч, зохиолчоор ажилладаг байна. Түүний тоглосон кино гэвэл Boston PublicSix Feet Under, Bones туслах дүр бүтээжээ. Хамгийн сүүлд Katy Perry-гийн Waking Up in Vegas клип дээр хамтарч ажиллажээ.