Ажлын байран дээр гарч хамт олонтой болно гэдэг мэдээж сайхан зүйл билээ. Гэвч хамт олон бүгдээрээ таалагдана гэвэл худал биз ээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн ааш зан, сонирхол, зуршилтай байдаг болохоор тэр бүр таалагдах нь эргэлзээтэй байдаг. Иймд манай сайт та бүхэнд ажлын байр болгонд байдаг 10 төрлийн хамт олны талаар өгүүлсэн хөгжилтэй 10 комик зургийг хүргэж байна.
1. Зохион байгуулагч

Энэ бол хамт олны заавал хийх ёстой зүйл. Зохион байгуулагч мөнгө цуглуулж, зугаалга, төрсөн өдрийн үдэшлэг, бараг бүх зүйлийг зохицуулдаг билээ.
2. Хоолонд дуртай ажилтан

Ажлын байран дээр хоолонд дуртай заавал нэг хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд хурц үнэртэй хоол авчирч, шарах шүүгээнд халааж идэх дуртай.
3. Халуун эсвэл хүйтэн

Сэрүүнд дуртай эсвэл халуунд дуртай эсрэг хүмүүс заавал байдаг. Хэдийгээр өрөөний темпратур хэвийн байгаа ч гэсэн цонх нээх, хаах дээр заавал хэрүүл болдог.
4. Ноён Амжилт

Ноён Амжилт үргэлж урам зоригтой бөгөөд шинэ амжилт руу тэмүүлж байдаг. Үүнийг яаж хийдгийг хэн ч мэдэхгүй.
5. Залхуу ажилтан

Мэдээж залхуу ажилтан гэж бий. Хамт олон нь маш эрч хүчтэй байхад багийн нэг хүн ажил хийхээс зайлсхийхийн тулд сая шалтаг гаргаж чаддаг. Жинхэнэ авъяас!
6. Х.улгайч

Бүхнийг өөрийн мэт авч хамт олны дургүйг хүргэдэг хэнэггүй ажилтан байдаг.
7. Утсаар ярих дуртай ажилтан

Бүгдээрээ хүлээн зөвшөөрцгөөе оффисд заавал нэг утсаар чанга ярих дуртай хүн бий
8. Шаргуй ажилтан

Хамт олон дунд робот шиг ажилладаг ажилтан гэж бий. Тэд бусдаас эрт ирдэг бөгөөд заримдаа шөнөжингөө ажилладаг.
9. Хоцорч ирдэг ажилтан

Ажилсаг хамт олны хувьд оройтож ирдэг хүн үргэлж байдаг. Тэд орчлон ертөнцийн тэнцвэрийг хадгалахыг хичээдэг байх.
10. Ааш муут

Ааш муутууд ихэвчлэн жижиг зүйл дээр уураа гаргадаг. Оффисын тав тухтай байдлыг хоромын зуур үгүй хийдэг давуу талтай.