Олон мянган жуулчид Ази уруу аялаж олон олон зүйл үздэг. Тэгвэл зарим зүйл нь үнэхээр сонин бөгөөд хачирхалтай байдаг байна.

1. Японд эхэлж лифтенд суухгүй байсан нь дээр

Энэ бол бичигдээгүй дүрэм, хэрвээ та эхэлж лифтэнд суувал хөгшин, залуу байх нь хамаагүй та лифтний ахмад болно. Давхрын товч дарах, хаалга барих ерөнхийдөө түр хугацааны ажилтан болно. Хэрвээ хүсэхгүй байгаа бол түрүүлж суугаад хэрэггүй болов уу.

2. Ази хүмүүс дөрвийн тоонд дургүй

Та Хятад, Япон, Солонгост аялж байвал дөрвийн тоотой холбоотой зүйлс олж харахгүй жишээ нь: Лифт, суудал, давхар, машины зогсоол гэх мэт. Энэ тоо нь муу ёр гэсэн утгатай юм.

3. Улаан лооль чихэртэй уух

Улаан лоолийг элсэн чихэртэй, сүүтэй, зөгийн балтай уух дуртай.

4. Вьетнамууд мууранд дургүй

Нутгийн хүмүүс нь муурнаас айдаг. Учир нь муурны дуугарах чимээ ядуу гэж хэлж байгаа юм шиг сонсогддог байна.

5. Японд эхнэр нөхөр тусдаа унтдаг

Японд эхнэр нөхөр хүүхэдтэй болвол гэрийн нөхцөл байдал бүхэлдээ өөрчлөгддөг байна. Эхнэр нь хүүхдээ 10-13 нас хүртэл нь хамт нэг оронд унтдаг бөгөөд нөхөр нь тусдаа унтдаг байна.

6. Тайландад хүүхдийн толгойд хүрч болохгүй

Тайландад хүүхдийн толгойд гэрэлт сүнс байдаг гэдэгт итгэдэг байна. Зөвхөн эцэг эх юм уу лам хүрэх эрхтэй байдаг. Хэрвээ та Тайландад явж байхад чинь хүүхдүүд тааралдвал толгойд нь битгий хүрээрэй.

7. Сонин тоглоом

Япон, Солонгос, Филиппинд кантё гэх тоглоом байдаг байна. Үүнд зориулсан хөшөө хүртэл байдаг.

8. Японд шинэ жилээр KFC идэх дуртай

Японд шинэ жилээр хамгийн нийтлэг авдаг хоол бол KFC байдаг байна.