Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

Хэн нэгэнд байгаа зүйл заавал таньд байх албагүй. Зүгээр л хоолоо сайн идэж, нойроо сайн ав. Хэн нэгэн шиг болох гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч, түүгээрээ бусдаас ялгарах давуу тал болго. Өөрийнхөө дуртай хүсч байгаа зүйлсээ л хий.

Өөрийнхөө хил хязгаарыг хүндэл

Хүсээгүй зүйлдээ үгүй гэж хэлдэг байхаас гадна өөрт чинь хэрэггүй, шаардлагагүй бас төвөгтэй санагдаж байгаа зүйл дээр эвтэйхэн аргаар орхиж оронд нь өөртөө цаг гарга.

Чухал зүйлээ эхэнд нь тавь

Хамгийн чухал зүйлсүүдийн жагсаалтаа гарга дараа нь чухал зүйлсээ хийх цагаа төлөвлө. Хэрэв тэр чухал зүйл тань эрүүл мэнд бол дасгал хөдөлгөөн хийж, эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн гэр бүл тань бол тэдэнтэйгээ цагийг өнгрүүлээрэй.

Буруутай мэт бодлоо хая

Өөрийн хийх зүйлээ л хий, бусадтай хэт их хамааралтай байгаад хэрэггүй. Зарим зүйл дээр буруутай мэт санагдаж байвал зүгээр л үүнийг мартаад өөрийгөө уучлах хэрэгтэй. Амьдрал дах нэгэн сургамж болгож аваад цаашдаа хичээж амьдраарай.

Өөрийн ажлаа нэгт тавь

Хэрвээ та өөрийнхөө хүсэхгүй ажлаа хийж байгаа бол үүнийгээ өөрчлөх талаар бодох хэрэгтэй. Хүн дуртай зүйлсээ хийж түүгээрээ мөнгө олох нь үнэхээр аз жаргалтай зүйл. Харин та өөрийнхөө дургүй ажлыг хийсээр байвал эцэст нь илүү том асуудалтай учрах болно.

Чөлөөт цагаараа хийх хоббигоо олох

Хүн бүрт энергээ нөхөхийн тулд тэднийг цэнэглэгч хүчин зүйл байх хэрэгтэй. Зарим хүмүүс байгалиас энергээ авдаг. Харин зарим нь найз нөхдөөсөө авдаг. Та ч бас өөрийн цэнэглэгчээ хайж олоорой.

Зайлшгүй тулгарах зүйлтэй эвлэрэх

Хэрэггүй зүйлсийн талаар бодож суухын оронд сайн муу аливаа зүйлсийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Хүн бүрийн амьдралд өөр өөрсдийн гэсэн сайн муу зүйлс ээлжлэн тохиолддог.

Бусдын хувийн орон зайг хүндлэх

Өөрт хүсээгүй зүйлээ бусдад бүү хий. Бусдын амьдралыг хүндлэж, битгий шүүмжлээрэй. Ингэснээр бусдын ч бас таньд хандах хандлага сайнаар өөрчлөгдөх болно.

Өнгөрсөндөө бүү харамс, хүлээн зөвшөөр

Хүн хэт их өнгөрснөө бодож шаналвал одоо цагаа үгүй хийдэг. Өнгөрсөнд болсон зүйлийг нэгэнт өөрчилж чадахгүй учир зүгээр л түүнийгээ хүлээн зөвшөөрч одоо цагтаа амьдар.

Эргэн тойрныхоо муу зан, авиртай хүмүүсээс холбоогоо таслах

Таны аз жаргалтай амьдралд хүрээлэл их нөлөөлдөг учир та ойр тойрныхоо хүрээлэлээ анхаарах хэрэгтэй. Таньд үргэлж муу энерги авчирдаг хүнээс зайгаа барь.