Аз жаргалыг хэмжих боломжгүй ч шинжлэх ухаанаар аз жаргалтай хүн хэд хэдэн шинж тэмдэгтэй байдгийг баталжээ. Хэрвээ та тухайн хүн аз жаргалтай эсэхийг мэдэхийг хүсвэл доор шинж тэмдгийг сайтар ажиглаад үзээрэй
Ямарваа нэг зүйлээс хоцордог

Ямар нэг арга хэмжээ, хичээл, ажлаасаа хоцордог хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байх бөгөөд удаан насалдаг гэнэ. Тэд богино хугацаанд олон зүйл хийж чадна гэх хэт өөдрөг сэтгэлгээтэй байдаг учраас хоцромтгой байдаг байна. Мөн хоцромтгой хүмүүс тайван, сандардаггүй байна.
Өглөө эрт сэрдэг

Өглөө эрт сэрдэг хүмүүс илүү аз жаргалтай байдаг. Судлаачид эрт болон орой сэрдэг хүмүүсийг хооронд харьцуулан үзтэл орой сэрдэг хүмүүс нь амьдралдаа сэтгэл хангалуун бус, сэтгэцийн тогтворгүй байдалтай байсан аж. Харин өглөө эрт сэрдэг хүмүүс стресс болон бусад өвчнөөс ангид байжээ.
Эгчтэй эсвэл Охин дүүтэй

Эгчтэй эсвэл охин дүүтэй байх нь гэр бүлийн харилцан яриаг илүү нээлттэй болгож өөрийгөө илэрхийлэхэд тусалдаг. Учир нь эмэгтэй хүн эрчүүдээс илүү дотоод сэтгэл ярих чадвартай байдаг.
Цэцэгчин хийдэг эсвэл цэцэг тарих дуртай

Цэцэгчин гэх мэргэжил нь хамгийн аз жаргалтай мэргэжил болохыг эрдэмтэд тогтоожээ. Хамгийн өндөр цалинтай, эрх мэдэлтэй ажил уг мэргэжил шиг аз жаргалыг хүнд өгч чаддаггүй байна. Хамгийн аз жаргалгүй мэргэжил гэвэл хүний нөөц, IT, банкир гэх мэт.
Та Финланд-д амьдардаг

Финланд бол дэлхийн хамгийн аз жаргалтай улс хэмээн судалгаагаар баталжээ. Урт наслалт болон нийгмийн дэмжлэг нь маш өндөр байх бөгөөд ард иргэд нь сэтгэл ханамжтай амьдардаг байна.
Жимс ногоо идэх дуртай

Судалгаанд оролцсон хүмүүс жимс ногооны хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлэхэд илүү аз жаргалтай болсон байна.