Хүүхдээ том болсон гэж үзэж байгаа бол эцэг эхчүүд гэрийн цэвэрлэх, дүүгээ харах ажилд томилдог. Ингэснээр эцэг эхчүүд бага ч болов өөртөө цаг гаргаж чаддаг нь нууц биш билээ. Гэвч бага насны хүүхдээ асрагч болгох нь хэд хэдэн муу талтай ажээ. Тэгвэл манай сайт та бүхэнд хүүхдээрээ дүүгийн асруулах нь яагаад сайн зүйл биш гэдгийг баталсан мэдээ бэлтгэлээ.
Тэдэнд хэт их хариуцлага үүрүүлдэг

Мэдээж том болсон хүүхдээрээ хариуцлага үүрүүлэх нь муу зүйл биш. Гэхдээ зарим эцэг эхчүүд хэтрүүлэх явдал байсаар байгаа, үүнээс үүдэн сэтгэл санаа болон, хүүхэд насны асуудал үүсч эхэлдэг байна. Жишээ нь хоол хийж байх үед дүүгээ харж байгаарай гэхийн оронд дүүгээ харж байгаарай гээд тэврүүлээд үлдээх хоёр хоорондоо маш том ялгаатай.
Тэд хүүхэд хэвээрээ байгаа болохоор төлөвшиж сурч чадаагүй маш олон зүйл байгаа гэдгийг битгий мартаарай. Ямар нэг о.сол гэмтэл гарвал эргээд гэмших нь маш хүчтэй тусдаг тул эцэг эхчүүд үүн дээр анхаарах нь зөв юм шүү.
Тэд хүүхэд болохоос мэргэжлийн хүмүүс биш

Мэргэжлийн асрагч хөлслөх боломж хүн болгонд байхгүй шүү дээ, мэдээж том хүүхэд байгаа болохоор асрах ажилд яг тохирно гэж боддог. Энэ ойлголтоос болж олон хүүхэдтэй айлын том хүүхдүүд хүссэн хүсээгүй маш олон үүрэг хариуцлагыг хүлээн авдаг байна. Үүнээс үүдэн буруу хооллох, ядрах, залгах, асуудал үүсгэх гээд олон муу талтай. Үүний оронд гэрийн ажилд туслах, дүү нартаа унтахын өмнө үлгэр уншиж өгөх, хамт тоглох зэрэг энгийн зүйлс хийвэл ямар нэг том асуудал үүсэхгүй.
Тэдний хүүхэд насыг үгүй хийдэг

Айлын ганц хүүхдүүд олон дүүтэй хүүхэдтэй харьцуулахад бага хариуцлага хүлээдэг. Өрөөгөө цэвэрлэх, гэрийн ажилд туслах, найзуудтайгаа тоглох, даалгавраа хийх гэх мэт тогтсон зүйлтэй. Гэвч дүүтэй хүүхдүүдэд тийм ч их цаг гардаггүй. Тэд өөртөө цаг гаргах гэхээсээ илүүтэй ээж, аавдаа туслах, хамт тоглох дүү гээд олон зүйл бий. Үүний үр дүнд эцэг эхчүүд том хүүхдийнхээ хүүхэд насыг бага багаар хумсалсаар байдаг. Тэд ч гэсэн хүүхэд учраас өөрийн гэсэн сонирхолтой, хиймээр байгаа олон зүйлтэй байдаг учраас эцэг эхчүүд хүүхдийг хүүхэд чигээр нь үлдээхийг хичээгээрэй.
Хүүхдүүдийн харилцааг улам дордуулдаг.

Дүүгээ харах үүргийг том хүүхэддээ өгөх нь тэдний дургүйцлийг их, бага хэмжээгээр хүргэж байдаг ажээ. Үүнээс болж маш их дарамт мэдэрч, стрессдэж дүүдээ уураа гаргаж эхэлдэг байна. Мөн ах, эгч нар дүүтэйгээ үлдэх үедээ удирдлагыг гартаа авах гэж хичээдэг. Хэрвээ дүү нар нь үл тоомсорлох, үгэнд орохгүй байвал ах, эгчийгээ бухимдуулдаг байна. Энэ нөхцөл байдал нь тэдний хооронд маргаан үүсгэж, хоорондоо зодолдож ч магадгүй байдалд хүргэдэг ажээ.
Энэ тэдний ажил биш

Эцэг эхчүүд том хүүхдээрээ асрагчийн ажил хийлгэсэн ч энэ нь байх ёстой ердийн ажил мэтээр ойлгуулдаг. Орчин үеийн өсвөр насны хүүхдүүд, залуучууд үүнийг хүлээн зөвшөөрөхөө нэгэнт больжээ. Хүүхэд асрах ажил нь хүнд хэцүү учраас ямар нэгэн цалин эсвэл урамшуулах байх ёстой гэсэн мэдрэмжийг том хүүхэд тань байнга мэдэрдэг байна. Эцэг эхээсээ дүүгээ харсаны төлөө мөнгө авах муухай ч тодорхой хэмжээнд урамшуулах зүйл байх хэрэгтэй. Энд гэхдээ мөнгө цалингийн талаар ярих гэсэнгүй гол нь хүүхдээ тодорхой хэмжээнд урамшуулж сэтгэл санаагийн дэмжиж байхгүй бол энэ нь цаашлаад стресс сэтгэл санааны асуудалд хүргэх эрсдэлтэй.