Лого гэдэг бол тухайн компаний өнгө үзэмж, зорилгын илэрхийлэл болж байдаг зүйл билээ. Орчин үед компаниуд лого дээр маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан хийдэг болсон. Ингээд өнөөдөр та бүхэндээ хүн болгоны мэддэг алдарт лого ямар утгатай учиртайг тайлбарлан хүргэж байна.
Hyundai

Солонгосын алдартай Hyundai компанийн логог хүмүүс хараад нэрнийх нь эхний үсэг хэмээн ойлгодог. Гэвч үнэндээ гар барьж буй хоёр хүнийг(үйлчлүүлэгч ба компанийн төлөөлөгч) илтгэдэг ажээ.
Adidas

Компанийн лого цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн ч үргэлж гурван зураастай байдаг. Гурван зураас нь нийлээд гурвалжин дүрс үүсгэдэг бөгөөд энэ нь уулыг дүрсэлдэг. Тамирчин бүрийн давах ёстой даваа мэт харагддаг ажээ.
Apple

Уг компанийн дизайнер нэгэн өдөр уут дүүрэн алим худалдан авч, том аяганд хийгээд долоо хоног зуржээ. Туршилт хэлбэрээр алимаа хазаж тохиолдлоор ‘bite’ буюу хазах гэдэг үг нь ‘byte’ гэх үгтэй ойролцоо сонсогддог гэдгийг олжээ.
Sony Vaio

Эхний хоёр үсэг нь аналог тэмдэглэгээ мэт давлагаалж харагддаг. Сүүлийн хоёр үсэг нь 1 ба 0 тоо шиг харагддаг.
Amazon

Эхлээд уг логог хархад онцгой зүйл байхгүй мэт харагддаг. Гэвч улбар шар сум нь үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах гэсэн утгатай инээмсэглэл мэт харагддаг. ‘A’ ба ‘Z’ үсэг үрүү сум татсан нь бүх зүйлийг зардаг гэсэн утгатай.
Beats

Лого дээр харагдаж буй b үсэг нь чихэвч зүүсэн хүн шиг харагддаг.
Toblerone

Уг шоколадны компани нь Швейцарын Берн гэх газраас эхлэлтэй бөгөөд заримдаа Берн хот нь баавгайн хот гэж нэрлэгддэг учраас лого дээрээ баавгайтай ажээ.