Орчин үеийн найруулагчдад жижиг студи, хоёр камер, ногоон дэлгэц, компьютер л хэрэгтэй юм шиг санагддаг. Том хэмжээний бүрдэл, гоёмсог хэрэгсэл, хувцас шаардлагагүй мэтээр олон хүн төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ жүжигчин, зураглаач, хувцасны дизайнер, нүүр будагч, визуал эффектийн дизайнер зэрэг мэргэжлийн баггүйгээр өндөр чанартай кино бүтээх боломжгүй юм байдаг. Манай сайт та бүхэнд таны өмнө харж байгаагүй сонирхолтой киноны баримтуудыг хүргэж байна.

Майкл Рүүкер Ёнду болж хувирахын тулд нүүр будалтын сандал дээр олон цаг зарцуулсан.

Майкл Рүүкерийг Ёнду болгоход сандал их цаг зарцуулсан гэнэ. Ихэвчлэн 2 нүүр будагч нэгэн зэрэг ажилладаг байсан бөгөөд тэд түүний нүүрэнд өтгөн цэнхэр будаг түрхэж, хумсыг нь хар лакаар будаж, толгой, гарных нь гадаргуу дээр нарийн ан цав зуржээ.

Трумэний шоунаас та киноны хөгжмийн зохиолчийг харж болно.

Трумэний шоу кинон дээр Трумэн унтаж байхад төгөлдөр хуур тоглож байгаа хүн бол хөгжмийн зохиолч Филлип Глас юм. Тэр киноныхоо зарим хөгжмийн хэсэг дээр өөрөө тоглож буйгаар гардаг байна.

Трумэн шоун дээр гардаг ихрүүд үнэндээ зураг авалтын талбайн хамгаалалтын ажилчид байсан.

Трумэний шоун дээр гардаг ихрүүдийн дүрийг зураг  авалтын талбай дээр хамгаалагчаар ажиллаж байсан хоёр цагдаа Рон, Дон Тейлор нар бүтээжээ. Найруулагч Питер Вейр тэднийг киноны жүжигчид болон багийнхантай ямар найрсаг харилцаатай байгааг хараад жүжигчнээр давхар ажилд авсан гэдэг.

Жокерын алдартай бүжгийг найруулагч төлөвлөөгүй байсан.

Жокерын гайхамшигт бүжиг нь бүхэлдээ Хоакин Финиксийн өөрийн зохиосон бүжиг байжээ. Уг хэсэг дээр тэрээр толинд өөрийгөө хараад өөрийнхөө үйлдлийн талаар бодох ёстой байв. Гэхдээ тэр хөгжмийг сонсоод бүжиглэхэд тохиромжтой байх болно гэж бодсон байна.

Рокийн аварга булчингуудаас болж зураг авалтыг дахин авахаас өөр аргагүй болж байжээ.

Жүжигчин Дуэйн Жонсон ”Red Notice” киноны зураг авалтын үеэр өөрт тохиолдсон хөгжилтэй түүхийг ярьжээ. Кино зураг авалт болохоос өмнө тэрээр бэлтгэлээ сайн хийсэн байжээ. Зураг авалтанд зориулсан тансаг машин тухайн үед захиалсан байсан бөгөөд цагийн хуваарийн дагуу талбай дээр ирсэн байв. Гэвч Жонсон тэр тансаг машинд багтахгүй байжээ. Энэ талаар багийн хүмүүст хэлтэл түүнийг тоглож байна гэж бодсон гэдэг.

Терминатор Женесис кинонд Шварцнеггерийн залуу хувилбарт өөр жүжигчин тоглосон.

Терминатор Женесис киноны нэг хэсэгт цаг хугацаагаар аялж буй Т-800 (67 настай Шварцнеггерийн дүр) өөрийнхөө залуу хувилбартай тулалддаг. Олон үзэгчид 1984 оны киноны зураг авалтыг ашигласан гэж бодсон юм. Гэхдээ тийм биш байсан. Үнэн хэрэгтээ, бүтээгчид CGI ашигласан бөгөөд залуу Терминаторын биеийг жүжигчин, бодибилдингийн тамирчин Бретт Азар бүтээсэн юм.