Хүүхэлдэйн киноны зах зээл гэдэг маш том, өргөн хүрээтэй ба түүнийгээ дагаад өрсөлдөгч олон байдаг. Тиймээс ч жижиг компаниуд шинэлэг санааг олж, сэтгэж чадахгүй үедээ бусдаас хуулбарлах нь энүүхэнд байдаг байна.
Adventure Time (2011-2018) – The Legend of Lucky Pie (2015)

The Legend of Lucky Pie нэртэй хүүхэлдэйн киног 2 хятад хүн бүтээжээ. Анхны анги нь 12 минут үргэлжлэх ба 2015 оны 1-р сард цацагдаж байжээ. Хоёулханаа уг киног бүтээж, ямар нэг студийн туслалцаа байгаагүй учир дөрөвхөн анги гаржээ. Уг кино нь Adventure Time хүүхэлдэйн дуураймал байсан ч зарим үзэгчид дараагийн ангийг үзэхийг хүсдэг гэдгээ хэлсэн юм.
Madagascar(2005) – Life’s a Jungle(2012)

Уг хүүхэлдэйн түүх нь Пип нэртэй нохой ширэнгэн ойд төөрч зэрлэг байгаль дах амьдралд дасан зохицож буй нь гардаг байна. Танд ямар нэг хүүхэлдэйтэй адилхан сонсогдож байна уу?
Brave(2012) – Kiara the Brave(2011)

Kiara the Brave хүүхэлдэй нь Энэтхэг хүмүүсийн бүтээл бөгөөд АНУ-д 2012 онд нээлтээ хийж байсан. Уг бүтээл нь Пиксар компаний Brave хүүхэлдэйтэй ямар ч холбоогүй ч сурталчилгааны ковер зураг дээрээ улаан үст Kiara-г ганцааранг нь онцолсон ажээ. Kiara нь уг хүүхэлдэйн гол дүр биш юм.
Kung Fu Panda(2008) – The Little Panda Fighter(2008)

Бразилын бүтээл болох The Little Panda Fighter нэртэй хүүхэлдэй нь үзэгчдээс маш их сөрөг сэтгэгдэл авч байжээ. Муухан анимейшн, дүрүүдийн харагдах байдал, дуу оруулалт гээд бүгд муу байсан юм.
Ratatouille(2007) – Ratatoing(2007)

Уг Бразилын бүтээл нь хамгийн муу үнэлгээтэй хүүхэлдэй юм. 44 минут үргэлжлэх хэдий ч бүгдийг нь үзэж сууна гэдэг бараг л боломжгүй гэжээ.
Kimba the White Lion(1965-1967) – The Lion King(1994)

Алдарт The Lion King хүүхэлдэйг Японы Kimba the White Lion хүүхэлдэйгээс санаа авч бүтээсэн гэх шуум явж олон нийтэд тараад байсан билээ. Lion king хүүхэлдэйг бүтээсэн Том Сито нь Японы бүтээлээс ямар ч санаа аваагүй гэдгээ хэлсэн ба цэвэр тохиолдол байсан юм.