Одоо үед хүүхэлдэйн кино утга учиргүй байхаа больж илүү том асуудлыг хөндөж, гайхалтай түүх өгүүлж, хүмүүст сургамж хайрладаг болжээ. Харин зохиогчид нь маш нарын зүйлсийг нүднээс далдуур нууж үзэгчид өөрсдөө олоорой гээд орхидог билээ. Кино театрт кино үзээд суухад жижиг дитал болгоныг харж суухаас илүү түүхэнд нь анхаарч үздэг. Манай сайт өнөөдөр та бүхэндээ киноны улаан хорхойтнуудын олж мэдсэн гайхалтай нууцуудыг толилуулж байна.

Zootopia дээр гардаг цагдаагийн дарга Бого нүдний шил зүүдгийн учир

Бого(одос үхэр) нүдний шил зүүгээд бичиг баримт уншдаг үзэгдэл нь зүгээр нэг фантази биш бөгөөд амьдрал дээр одос үхэр нь нүдний хараа маш муутай амьтан юм гэнэ.

Араатны хаан арслан дээр гардаг сорвитын сарвуу

Бүх үзэгдэл дээр Сорвит ганцаараа сарвуутай харагддаг билээ. Учир нь тэрээр үргэлж дайрахад бэлэн байдаг.

Мангасуудын ертөнц дээр гардаг кафе

Салли, Майк хоёр Hidden City нэртэй кафен дэргэдүүр алхаж буй үзэгдэл гардаг. Энэ нь амьдрал дээр үнэхээр байдаг газар бөгөөд хэд хэдэн алдартай найруулагчид тэнд сууж бүтээлийн санаагаа ярилцдаг байжээ.

Муланы нүд

Киноны эхэнд Мулан урт сормуустай гардаг.(хүүхэлдэйн кино дээр урт сормуус нь эмэгтэй хүнийг илтгэдэг) Харин эрэгтэй хүн болж цэрэгт элсэхэд сормуус нь богинохон болсон байдаг. Дараа нь эмэгтэй гэдгийг нь мэдсэн үед буцаад урт сормуустай болдог.

Мангасуудын ертөнц дээрх тоонууд

Мангасуудын ертөнц(2001) сүүлийн үзэгдэл дээр гардаг 510:732:3000 гэх тоонууд нь тухайн үеийн Pixar Animation Studios-ийн утасны дугаар байжээ.

Элза-гийн амьсгал

Фрозен(2003), Ханс Элза-тай уулзаж байх үеийн үзэгдэлд Хансын амнаас уур гарч харин Элзагийн амнаас уур гардаггүй.