Шилдгийн шилдэг кино бүтээнэ гэдэг хүн болгоны хийгээд байдаг зүйл биш билээ. Олон сар бодож, бичиж, үзэгчдийн бодоогүй нөхцөл байдлыг үүсгэх, гайхалтай найруулгатай кино бүтээх нь кино найруулагчдын хийдэг ажил юм.
Бөгжний эзэн: Ихэр цамхаг киноны гол дүр Арагорн өөрийн дуулгыг өшиглөөд дараа нь хашхирдаг. Учир нь үнэхээр өвдөлт мэдэрсэн юм.

Гүнжийн өдрийн тэмдэглэл кинонд Миа хальтраад унадаг үзэгдэл нь жинхэнэ бөгөөд Анне Хэтэуэй үнэхээр унажээ.

Киноны найруулагч Гарри Маршалл уг үзэгдлийг хөгжилтэй гэж үзсэн учраас кинонд оруулахаар шийджээ.
Жүжигчин Виллем Дафо нь Хүн аалз киноны дүр болох Норман Осборн-д тоглох үедээ хиймэл шүд зүүх шаардлагатай болсон.

Норман Орсборн шиг баян залуу янзалсан шүдгүй байж болохгүй гэж киноны найруулагч үзсэн учир ийн шийджээ. Норман Осборн нь толины өмнө өөрийн тусгалтайгаа ярьж байх үед Виллем Дафо-гийн жинхэнэ шүд харагддаг байна.
Профессор Снейпийн хувцаст Харри Поттерийн 8 ангийн туршид нэгч өөрчлөлт ороогүй

Түүний хувцас төгс байсан. Ямар нэг зүйл төгс байвал хэзээ ч өөрчлөлт оруулж болохгүй гэж Снейпийн хувцасны дизайныг гаргасан хүн хэлжээ.
Эзэн Волдемортын бага насыг харуулсан нэгэн үзэгдэл дээр тоглосон хүү бол Ральф Файнс(Волдеморт)-ийн зээ дүү юм.

Бөгжний эзэн кино дээр Билбо Хоббитон-ыг орхихоос өмнө бөгжийг газарт унагаадаг үзэгдэл гардаг. Бөгж газарт унах үед ойлгохгүйн тулд шаланд соронз хийжээ.
Хачи: Нохойн түүх киноны гол дүрийн үсийг будаг ашиглан харлуулсан.
