Тэд алдартай болохоосоо өмнө энгийн л амьдралтай хүмүүс байсан бөгөөд ганцхан зураг тэднийг алдар нэрд хүргэжээ.

Амжилттай хүү

Түүнийг Сэмми Гринер гэдэг. Ээж болох Лэйни хүүгээ 2007 онд 11 сартай байх үед уг зургийг нийтэлжээ.

Уг зураг хүмүүст ихээр таалагдаж аавынхаа эмчилгээний мөнгийг төлөх хангалттай хэмжээний мөнгө цуглуулж чаджээ.

Охин

2004 оны 1-р сард аав нь охиныхоо зургийг даржээ. Харин түүний ард гал хамгаалагч нар сургуулилт хийж байжээ. Уг зураг интернетэд цацагдсаны дараа хүмүүсийн хүртээл болжээ.

Азгүй Брайан

Түүний нэрийг Кайл Крейвен гэдэг бөгөөд түүний найз 2012 онд уг зургийг нийтэлснээр алдар нэрд хүрчээ. Түүний хэлж байгаагаар багш нь түүнийг царай муутай гараад байсан учир олон дахин авсан зураг хэмээжээ.

Гайхширсан Клое

Охины нэрийг Клое гэдэг бөгөөд түүний эцэг эх 2013 онд нэгэн бичлэгийг нийтэлснээр од болжээ. Бичлэгт түүний эгч Дисней Ланд уруу явахыг сонсоод баяртайгаар уйлж буй гардаг ажээ. Харин бяцхан Клое түүнийг яагаад уйлаад байгааг хараад гайхширч буй нь гардаг ажээ.