Эмч, сувилагч гэдэг үгийг сонсоод та юу гэж боддог вэ? Тэд магадгүй бодит амьдрал дээрх супер баатрууд биз ээ. Хүмүүс бид угаасаа бие өвдөхөд эмч рүү л явдаг шүү дээ. Тэгвэл сонирхолтой нэг зүйл гэвэл эмч нар дунд төрөл бүрийн ааштай эмч нар байдаг байна. Иймд манай сайт та бүхэнд аль ч эмнэлэгт таарч болох 14 төрлийн эмчийг танилцуулж байна.
#1

Гутранги үзэлтэй эмч: Энэ төрлийн эмч нар сэтгэл санааг тогтворгүй болгох доо маш сайн, нөхцөл байдал маш муу байгааг шууд хэлж урт удаан хугацаанд эмчлэгдэхийг өвчтөнд заавал хэлдэг.
#2

Ухаалаг үг хэлэх дуртай эмч: Та өөдөөс нь юу ч хэлж чадахааргүй болтол танд сургаал айлдана. Амьдралын бүх нөхцөлд хэрэглэх үгнүүд бэлэн байдаг бөгөөд бүх төрлийн хэлц үгнүүдийг мэднэ.
#3

Цайндаа орох завгүй эмч: Үргэлж завгүй байдаг учир нь сайн үздэг, эмчилдэг эмч гэсэн үг. Өдрийн цайны богино завсарлага ч тэдний хувьд том аз байдаг. Үзүүлэх гэж байгаа хүмүүс өрөөг нь дайран эзлэх гэж байгаа мэт харагддаг.
#4

Өөртөө итгэлгүй эмч: Онош тавихаасаа өмнө их сандардаг, мөн эх сурвалжаас мэдээллээ хайж баталдаг зуршилтай.
#5

Хараал мэддэг эмч: Өвчтөн ямар байгааг мэдэхийн тулд нүднийхээ булангаар харахад л хангалттай. Хичнээн тайлбарлаад нэмэргүй болов уу.
#6

Сайхан сэтгэлтэй эмч: Хичнээн том ширүүн ааштай өвчтөн байсан ч яг жоохон хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг л хандана.
#7

Судлаач эмч: Тэд онц сонирхолтой ховор зүйл байнга хайдаг. Хэрвээ хүссэн зүйлээ олвол жоохон хүүхэд шиг баярлана.
#8

Чадварлаг хүүхдийн эмч: Ямар ч нөхцөлд бэлэн байдаг бөгөөд санаанд оромгүй утгагүй асуултанд хүртэл хариулж чаддаг нь үнэхээр гайхалтай.
#9

Илбэчин эмч: Төрөл бүрийн ид шидийн аргаар хүүхдүүдийг тайвшруулж чаддаг. Мөн томчуудын анхаарлыг хүртэл өөр тийш нь хандуулдаг чадвартай.
#10

Баталгаатай болгодог эмч: Баталгаатай зөв онош тавихаас нааш хэдэн ч шинжилгээ авахад бэлэн байдаг.
#11

Гоо сайхны эмч: Та зөвхөн хамраа үзүүлэхээр очсон боловч төрөл бүрийн гоо сайхны эмчилгээ хийлгэхийг зөвлөнө.
#12

Наргианч эмч: Тэд тоглоом шоглоомгүйгээр ажлаа хийнэ гэж бараг байхгүй. Тэдний бяцхан хошигнол биднийг амьдралыг хоромхон зуур бараан болгодог.
#13

Мөрдөгч эмч: Тэд бараг Шерлок Холмс шиг байдаг. Бараг хүн бүрийг худлаа ярьдаг гэж боддог. Тэднээс юу ч нуух боломжгүй.
Бонус: 14

Супермен эмчүүд: Тэд бидний төлөө өөрийгөө хайрлахгүй ажилдаа үxэн хатан зүтгэнэ. Энд зөвхөн эмч гэлтгүй сувилагч, жолооч, бусад бүх туслах хүмүүс багтана.
Та юу гэж бодож байна? Өмнө та ямар төрлийн эмчтэй таарч байсан бэ?