Киноны найруулагч хэн нэгэн жүжигчинд дүр санал болгоход жүжигчин нь үргэлж зөвшөөрнө гэж байдаггүй. Учир нь тухайн кино нь үзэгчдэд таалагдахгүй эсвэл түүний карьерт муугаар нөлөөлнө гэж боддог учраас татгалзах үе гардаг ажээ. Харин эдгээр жүжигчид хамгийн шилдэг дүрээс татгалзаж байсан түүхтэй юм.

Лектер: Шон Коннери – Энтони Хопкинс

Уг киноны найруулагч нь Лектерийн дүрийг анх Шон Коннерид санал болгосон ч харамсалтайгаар татгалзжээ. Харин удалгүй дүрийг Энтони Хопкинст санал болгоход тэрээр хүүхдийн киноны санал ирлээ гэж бодсон гэнэ. Ингээд Хопкинс зохиолын эхний 10 хуудсыг уншиж үзээд шууд зөвшөөрсөн байна. Хопкинсийн шийдвэр ч зөв байж тэрээр шилдэг жүжигчнээр шалгарч Оскарын шагнал авчээ.

Хатан Гипполит: Шарлиз Терон – Конни Нильсен

Анх Wonder Woman киноны ээжийн дүрийг Шарлиз Теронд санал болгосон ч уг санал нь түүнийг сэтгэлээр унагажээ. Учир нь гол дүрийн жүжигчин Гал Гадот нь түүнээс 9 насаар дүү байсан бөгөөд яагаад ч түүний ээж байхааргүй хүн гэж боджээ. Ингээд найруулагч нь 20 насаар эгч Конни Нильсенд дүрийг өгчээ.

Энди Дуфрейн: Том Круз – Тим Роббинс

Одоо үед Тим Роббинсоос өөр хүн гэнэн цайлган Энди Дуфрейны дүрд тоглож байна гэж төсөөлөхийн аргагүй билээ. Гэвч уг дүрийг анх Том Крузд санал болгож байсан бөгөөд тэрээр туршлагагүй, шинэ найруулагчийн доор кинонд тоглохыг хүсээгүй байна.

Кристин Палмер: Жессика Частейн – Рейчел МакАдамс

Жессика Частейн нь супер баатрын кино болох Doctor Strange-ийн эмэгтэйн дүрээс татгалзжээ. Учир нь тэрээр өөр нэг супер баатрын киноны дүрийг хүлээж байсан байна.

Гамора: Аманда Сейфрид – Зое Салдана

Аманда Сейфрид уг кинонд тоглохыг хүсээгүй учир нь ‘ярьдаг мод, ярьдаг элбэнхийн киног үзэхийг хүсэх юм бэ?’ гэж бодсон ба үүнээс илүүтэйгээр хэрвээ тоглочихвол өөрийнх нь карьерт муугаар нөлөөлнө гэж боджээ. Ингээд Зое Салдана дүрийг авснаар амжилтанд хүржээ.