Аз жаргалтай хүмүүс ертөнцийг байгаагаар нь харж амьдардаг. Амьдралд маш олон шударга бус, тааламжгүй зүйлс байдгийг бид мэднэ. Харин эдгээр зүйлсийг анзаардаггүй хүмүүс ихэвчлэн алдаагаа давтсаар байдаг.
Амьдралд хийхийг хүссэн зүйлээ олохгүй бол утга учиргүй

Харамсалтай нь бидний амьдралд тусгай зорилго гэж байдаг эсэхийг мэдэх боломжгүй. Тиймээс ертөнцийн нууцыг олох гэж хайран цагаа үрэх шаардлага байна гэж үү? Хэрвээ танд хийхийг хүссэн зүйл гэж байхгүй бол бүх зүйл утгагүй санагдаж магадгүй.
Хэнд ч таны асуудал хамаагүй
Олон олон хүмүүс бусдад өөрийн асуудлаа хэлдэг. Жишээ нь нуруу өвдөөд, цалин бага, дарга загинаад, хайртайгаа муудалцаад гэх мэт. Өөрийн асуудлаа ярих дуртай хүнээс бусад хүмүүс зайгаа барих талтай байдаг.

Та амьдрал шударга бус талаар гомдоллохоосоо өмнө яагаад асуудлаа бусдад тайлагнаад байгаагаа бодоод үзээрэй. Туслалцаа авахыг хүссэн юм уу? Зүгээр л ярьж сэтгэлээ амрааж байгаа юм уу? Тухайн хүн танд тусалж чадахгүй юм бол яагаад бүхнээ хэлээд байгаа юм бэ?
Эхнэр эсвэл нөхөр тань таныг хайрлахаа болих боломжтой
Үүрд мөнх хайрлана гэсэн андгаа тангаргыг биелүүлсэн хүмүүс маш ховор байдаг. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүмүүс хамтрагчаа солихыг үе үе хүсдэг гэжээ. Хэрвээ та хайрын харилцаанд орсон л бол хэзээ нэг өдөр сэтгэл нь хөрдөг гэдгийг мэдэж байх ёстой.
Харилцаанд нэг нь хайрлаж нөгөө нь хайрлагддаг

Та нөгөө хүнээ хэт их хайрладаг ч буцааж хайрлагдахгүй байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл яг зөв бодож байна. Учир нь хамтрагч тань таны хүсэж байгаагаар хайраа мэдрүүлэхгүй байна эсвэл хайргүй болчихсон ч таньтай амьдрах тухтай байна гэсэн үг юм.