Цагийг тань хэмнэж, үр дүн нэмэгдүүлэх лайф хак бэлтгэв.
1. Сарнай ургуулах

Сарнайгаа суулгахын өмнө тайрсан хэсгийг нь төмсөнд хийж өгөөрэй. Төмсний чийгшил болон тэжээллэг чанар нь эрүүл үндэс үүсгэхэд туслах болно.
2. Гутлаа усны хамгаалалттай болгох

Гутлаа усны хамгаалалттай болгохын тулд танд зөгийн лав, сэнс хэрэгтэй. Эхлээд зөгийн лаваар гутлаа тэр чигт нь түрхэж дараа нь сэнсээр хатаагаарай. Ингээд усны хамгаалалттай боллоо.
3. Хувцсаа хурдан хатаах

Хувцсаа хурдан хатаах гэтэл хатаагч байхгүй байна уу? Хуурай алчуур дэлгэж байгаад нойтон хувцсаа дотор нь хийгээд мушгиарай. Илүүдэл ус нь гарны дараа дэлгэж хатаавал хурдан хатах болно.
4. Гуталны үнэр арилгах

Гуталнаас тань эвгүй үнэр гараад байвал ууттай цайны ханд хийгээрэй. Эвгүй үнэр гарахаас гадна нойтон байвал будаа, хужир хийж хэдэн хоног байлгах хэрэгтэй.
5. Бариу гутал

Шинэ гутал авсан чинь бариад болохгүй байна уу? Сонингийн цаас норгоод гутландаа аль болох олныг чихээд хийгээрэй. Гутал хатсаны дараа цаасыг нь аваад өмсөөд үз.
6. Гал асаах

Бидний идэх дуртай Шарсан төмс буюу чипс нь өөртөө тос болон бусад химийн бодис агуулдаг бөгөөд гал асаахад таатай материал болдог байна.
7. Алга болгосон жижиг зүйлсийг олох

Ээмэг, бөгж зэрэг зүйлийг унагаачхаад олохгүй байна уу? Тоос сорогчны хошуунд тирко углаад соруулаад хайгаарай.
8. Цаг тэмдэглэсэн усны сав

Өдөрт авах усны хэмжээгээ тооцохын тулд усны сав нь дээрээ цаг тэмдэглэж хэрэглээрэй.
9. Жорлонгийн толбо арилгах

Жорлонруугаа Кока Кола хийгээд хонуулаарай. Дараа нь савантай усаар зайлаад л болоо.
10. Бөглөөс гаргах(Алхам алхмаар)

- 1 минутын турш халуун ус гоожуулна
- 1 аяга хужир хийнэ
- 1 аяга цагаан цуу хийнэ
- Сүүлд нь буцалсан халуун ус хийнэ
11. Шүршүүрээ цэвэрлэх

Цагаан цуугаар дүүргэсэн уутыг шүршүүрийн толгойд тогтоогоод 1 хоног хүлээнэ. Уутаа авсны дараа шинэ юм шиг болсон байх болно.
12. Хувцасны товч унаад байна уу?

Өнгөгүй хумс өнгөлөгч түрхээд л асуудлыг шийднэ.
13. Биеийн үнэр дарах

Биенээс тань эвгүй үнэр үнэртээд байвал шинэхэн мандарин эсвэл лимон биендээ түрхээд үнэр арилна.
14. Утасны дууг ихэсгэх

Утсаа аяганд хийж спикерийг нь ажиллуулбал илүү чанга сонсогдоно.
15. Мөс хурдан хайлаад байна уу?

Мөсөн дээр давс цацвал удаан хайлна.
16. Амны үнэр дарах

Шүдээ угаахаа мартчихсан уу? Алим идвэл амны үнэр дарагдана.
17. Цитрус лаа

Гэрээ сайхан үнэртэй болгоё гэвэл мандарин эсвэл лимоноор лаа хийгээд асаагаарай.
18. Таг онгойлгох

Яаж ч хичээгээд тагийг нь онгойлгож чадахгүй байвал тагийг нь халуун усаар хэдэн минут шавшаарай.
19. Модон халбага

Хоол хийж байхад дэврээд байвал модон халбага ингэж тавиад үзээрэй.
20. СИМ карт онгойлгогч байхгүй үед

Цаасны хавчаар нугалж байгаад ашиглахад л болно.