Орчин үеийн амин чухал зүйл бол мэдээж ухаалаг утас билээ. Халаасандаа утасгүй хүн гэж бараг л байхгүй. Ажил, хичээл, чөлөөт цаг, утсаар ярих гэх мэт олон ажлыг нэг дор гүйцэтгэдэг билээ. Гэвч хүмүүс тэр болгон бүрэн хүчин чадлаар нь ашигладаггүй гэдэг нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд өөрийн цуглуулсан багахан мэдээллээс хүргэе.
Утасны цэнэгийг удаан хадгалах арга

Утасны background буюу ханын зургаа хар эсвэл энгийн хардуу өнгөөр сонгох үед утасны нягтаршил сайжруулагч унтарч цэнэгээ илүү удаан хадгалах болно. Уг тохиргоо нь бүх утсанд байхгүй байж болно.
Текст уншигч тохиргоо. Ангил хэл дээр

Уг тохиргоо нь англи хэл дээрх ямар ч өгүүлбэрийг сонсох хэлбэрт шилжүүлэх болно. Та англи хэл мэддэг, сонсголоо сайжруулахыг хүсэж байгаа бол уг тохиргоо танд тохирно. Settings -> Accessibility уруу ороод Text-to-Speech тохиргоог сонгоорой.
Зочин горим

Хэрвээ танд утсаа хүнд түр хэрэглүүлэх шаардлага гарсан боловч өөрийн хувийн мэдээллийг үзүүлэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл Guest Mode буюу зочны горимыг ашиглаарай.
Толгойгоо хөдөлгөн утсаа удирдах

EVA Facial Mouse гэх апликейшн нь толгойгоороо утсаа удирдахад тань туслах болно. Машин барих эсвэл ямар нэг зүйл хийгээд завгүй байх үед хамгийн их хэрэг болох болно.