Эмэгтэй хүн бие давхар болсон эхний сараас бие, сэтгэлзүйд төрөл бүрийн өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Ялангуяа анх удаа бие давхар болж байгаа эмэгтэйчүүдэд бүрэн тайлбарлаад өгөх хүмүүс ховор бизээ. Тэгвэл манай сайт та бүхэнд эмэгтэй хүнийг бие давхар болсон үед хүмүүсийн төдийлөн мэддэггүй 8 шинж тэмдэгийг танилцуулж байна.

1. Арьсан дээр ургацаг ургана.

Бие давхар болох үед биеийн жин болон дааврын өөрлөлтөнд ордог бөгөөд үүнээс үүдэн ургацаг ургаж эхэлдэг байна. Гэхдээ ихэнх ургацгууд нь төрсний дараа алга болдог байна.

2. Шүлc ихээр ялгарч эхэлнэ.

Бие давхар үед шүлc ихээр ялгарч, бөөлжих, дотор эвгүйрхэх нь нэмэгдэж эхэлнэ. Иймд та ариун цэврийн цаас, жижиг уут, цаасан аяга гэх мэт зүйлсийг байнга авч яваарай.

3. Амтлах мэдрэмж өөр болно.

Мэдээж таны хуучин идэх дуртай байсан зүйлс өөр амттай болж эхэлнэ. Заримдаа гашуун, төмөрлөг, чихэрлэг гэх мэт амт амтагдаж эхэлнэ. Шинжлэх ухааны нэршлээр дисгевзия гэж нэрлэдэг байна.

4. Буйл мэдрэг болно.

Амт өөрчлөгдөж эхэлсэн бол давхар буйл үрэвсэх, ц.уc гарах нь нэмэгддэг. Мэдээж төрсний дараагаар буйл эргэн хэвийн байдалдаа ордог ажээ.

5. Хамар битүүрч эхэлнэ.

Хамар битүүрэх, найтаах нь бие давхар болсон эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд нь илэрдэг байна. Энэ бүхнээс сэргийлэх арга нь иог, агаар чигшүүлэгч, хамрын дусаалгаар дарах боломжтой.

6. Амьсгал давчидаж эхэлнэ.

Бас нэгэн түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол амьсгал давчдах шинж тэмдэг юм. Хэрвээ энэ шинж тэмдэг илэрсэн бол амьсгалын дасгал хийх, агаарт гарах, биеэ цэх байлгаж иог хийж дарах боломжтой.

7. Үнэрлэх мэдрэмж ихэснэ.

Үнэрлэх мэдрэмж нэмэгдэх нь ихэвчлэн 3 долоо хоногтойгоос эхэлдэг. Ялангуяа кофе, шатахуун, хиам, ямар нэгэн муудсан юмыг маш хурц мэдэрч эхэлдэг байна. Гэвч энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй удахгүй хэвийн байдалдаа орно.

Бонус: Янз бүрийн хүнсний биш юм амтлах хүсэл нэмэгдэнэ.

Цөөн тохиолдолд бие давхар болсон бүсгүйчүүд түүхий будаа, саван, металл, чулуу гэх мэт зүйлсийг амталж үзэхийг ихээр хүсдэг байна. Хэрвээ энэ шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.