Бөмбөлөгтэй уут нь дотоод гоёл чимэглэлд ашиглагдах зориулалттай байсан

Бөмбөлөгтэй уут нь гэрийн дотоод засалд зориулж бүтээгдсэн бөгөөд 2 шүршүүрийн хөшгийг хооронд нь нийлүүлэн нааж хийгддэг байсан. Тухайн үед тийм ч алдартай бүтээл байгаагүй ч орчин үед хамгийн их хэрэглэгдсэн сав баглаа боодол боох хамгаалалт болж чадсан юм.
Ам зайлах уусмалыг шал цэвэрлэгч болгон ашигладаг байсан

Ам зайлах уусмал нь анх өрөөг ариутгаж, шал цэвэрлэгч хэмээн худалдаанд гарч байсан. Харин өнөөдөр бид амны эвгүй үнэр дарах, шүд цэвэрлэх зориулалтаар ашигладаг.
Цyc тогтоохын тулд ариун цэврийн хэрэглэл ашигладаг байсан

Анхны ариун цэврийн хэрэглэлийг зөвхөн цус тогтоохын тулд сувилагч нар ашигладаг байсан. Хэрэглэсний дараа хаяхад ч амар, хямд өртөгтэй байсан аж. Харин 1896 онд Johnson & Johnson компани анхны эмэгтэйчүүдийн хэрэглэлийг бүтээж өнөөдрийг хүртэл сарын тэмдгийн үед ашигласаар байна.
Кока колаг түгээмэл өвчинг анагаах ундаа хэмээн бүтээж байсан

Кока кола нь түгээмэл өвчинг анагаах зориулалттай ундаа хэмээн бүтээгдэж, удалгүй олонд танигдаж амжилтад хүрсэн байна. Харин өнөөдөр бидний дуртай ундаа болоод байгаа билээ.