Энгийн үзэгчийн хувьд галерей нь урлагийн ертөнцтэй танилцах, хүртэх үүд нь болдог. Харин уран бүтээлчийн хувьд үзэсгэлэн гаргаж, үзэгчидтэйгээ харилцах төдийгүй бүтээлээ борлуулах орон зай нь юм.

Хэсэг залуус урлагийн бүтээлүүдийн дунд харааны шил шалан дээр тавьжээ. Гол зорилго нь хүмүүс хэрхэн хүлээж авахыг харах зорилготой байсан байна.

Шилийг анзаарч харсан хүмүүс үзүүлэнгийн нэг хэсэг гэж бодон анхаарлыг нь татсан байна.

Зарим хүмүүс хэсэгхэн хугацаанд гайхан харж зогсож байхад зарим нь бүтэн хагас цагийн турш харж зогсжээ.

Удалгүй хүмүүс бөөнөөрөө сонирхож цаашлаад зураг дарж байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь хэд хэдэн хүмүүс энэ шилийг зарах талаар асуусан байна.
