Нүүрний будаг арилгагч хэрэглэдэг

Нүүрний будаг арилгагч нь найрлагадаа спирт, үнэр оруулагч зэрэг орц агуулдаг учраас арьсыг хуурайшуулж улам батга гардаг байна.
Нүдний шилээ бага цэвэрлэдэг

Нүдний шилийг тань тойроод батга гараад байна уу? Та шилийг нь сайн цэвэрлэдэг ч хүрээг нь давхар цэвэрлэж байгаарай
Нүүрээ ойр ойрхон цэвэрлэдэг

Батганы эсрэг хамгийн зөв шийдэл бол мэдээж нүүрээ цэвэрлэх гэхдээ энэ нь ойр ойрхон цэвэрлэ гэсэн үг биш бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулж батга гарах таатай нөхцөлийг бий болгоно.
Үсэнд зориулсан бүтээгдэхүүн их хэрэглэдэг

Шампунь, ангижруулагч, бусад бүтээгдэхүүн нь үсийг толигор зөөлөн болгодог ч нүүрэнд тань эсрэгээрээ үйлчлэх талтай байдаг байна.
Усанд орж байхдаа нүүрээ халуун усанд угаадаг

Хэтэрхий халуун ус хүний арьсыг гэмтээж хуурайшихад хүргэдэг
Дасгал сургуулилт хийсний дараа усанд ордоггүй

Хөлс нь биен дэх бохиртой нийлж арьсны сүвийг бөглөдөг учраас дасгал хийсний заавал усанд орж цэвэрлэж байгаарай.