Бидний өдөр бүрийн амьдралд тооцоолоогүй олон зүйлс болж байдаг. Ялангуяа аюултай нөхцөл байдалд илүү бэлтгэлтэй байхыг шаардаж байдаг билээ. Аливаа нэг асуудлыг шийдэх аргыг урьдчилан мэдэж, бэлтгэлтэй байвал цаашид гарч болох эрсдлээс сэргийлэх боломжтой. Иймд манай сайт та бүхэнд аюултай нөхцөл байдалд орсон үед хэрэг болох 6 аргыг хүргэж байна.

1. Таны машиныг д.ээрэмдэх гэж оролдвол ямар арга хэмжээ авах вэ?

Юуны түрүүнд эсэргүүцэх хэрэггүй, таны амь нас хамгийн чухал учир зүгээр л машинаа өгчих. Хэрвээ таньтай цуг хүүхдүүд явж байгаа бол тэднийг эхэлж машинаас гаргах хэрэгтэй. Х.улгайч таныг хажуугийн суудалд суухыг шаардвал суух биш хажуугийн суудал руу суух гэж байгаа мэт дүр эсгэж машинаас шууд гарах хэрэгтэй.

2. Машины багаажинд түгжигдсэн бол яах вэ?

Хэн нэгэн таныг багаажинд түгжсэн бол та дараах арга хэмжээг авах боломжтой. Таны машинд зурган дээр харагдаж байгаагаар багааж онгойлгох ослын хөшүүргийг татах боломжтой. Өөр нэг арга нь арын гэрлийг онгойлгож болно, ингэснээр бусдын анхаарлыг өөртөө татах боломжтой.

3. Биеийн аль нэг хэсэг хөлдсөн үед яах вэ?

Биеийн хөлдсөн хэсгийг хамаагүй зүйлд хүргэж болохгүй. Хамгийн эхлээд хуурай даавуу дээр нь тавиарай, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд огт үрч арчиж болохгүй. Дараа нь хөлдсөн хэсгийг хуурай, цэвэр даавуугаар боож гадны нөлөөнөөс хамгаална. Үүний дараа усаа 43°C хүртэл халаана. Энэ үед танд ус хэмжих багаж байхгүй байх тиймээс баримжаалж үзэхээс өөр аргагүй. Гараа хөлдөөсөн бол гарын эрүүл хэсгээр усны хэмийг шалгана, эс бөгөөс хөлдсөн хэсгийн байдлыг бүр ч дордуулж мэдэх юм. Усны хэмийг шалгасны дараа гэмтсэн хэсгийг усанд хийж арьсны өөрийн өнгө сэргэтэл байлгаарай. Энэ үед янгинах таагүй мэдрэмж бага багаар зүгээр болно.

4. Гялгар уут ашиглаж олс хийх боломжтой

Олсгүй үед гялгар уутаар дажгүй олс хийх боломжтой. Гялгар уутыг босоогоор нь дундуур хуваана. Хуваасан тал бүрийн доод хэсэгт нүх гаргана. Нэг талыг нь нөгөө талын нүхэнд шургуулаад гараараа татаж чангална. Энэ байдлаар гялгар уутнуудыг хооронд нь бэхэлж урт уяаг бэлдэх юм. Илүү бат бөх олс хийхийн тулд бэлэн болсон уяаг хооронд нь сүлжээрэй.

5. Машины тормоз ажиллахгүй үед яах вэ?

Машины тормоз ажиллахгүй байх боломжтой. Хэрвээ ийм зүйл болвол та ямар арга хэмжээ авч болох вэ? Эхлээд хааз дээрээс хөлөө хурдан авах хэрэгтэй. Дараа нь о.слын гэрлээ асааж сигналаа боломжоороо дугаргах хэрэгтэй. Үүний дараа тормоз дээрээ тултал хүчтэй гишгэж үзээрэй. Заримдаа хүчтэй гишгэснээр тормоз ажиллаж зогсох боломжтой болно.
Дараагийн арга нь та гар тормозыг татаж болно, гэхдээ маш болгоомжтой татна. Яагаад гэвэл машиныг бүрэн зогсоох баталгаа байхгүй. Хэрвээ энэ бүхэн үр дүнгээ өгөхгүй байгаа бол замын хашлага руу аажим ойртож шүргэхийг хичээгээрэй. Энэ нь машины хурдыг удаашруулж зогсох боломжийг олгох болно.

6. Хаалгыг зөв өш.иглөж онгойлгох арга

Кинон дээр гардаг ч гэсэн гүйж ирж байгаад хөлөөрөө өшиглөх эсвэл мөрөөрөө мөрлөх гэж оролдсоны хэрэггүй. Хаалгыг хөлөөрөө өшиглөхийн тулд эхлээд өвдгөө бага зэрэг нугална. Үүний дараа цоож дээр биш харин хажуугийн хэсэг дээр цохилт ирэх ёстой. Цохилтын хүчийг нэмэгдүүлэхийн тулд хаалгыг өсгийгөөрөө өшиглөөрэй.