Аюулт нөхцөл байдал үргэлж хүнд тохиолдоод байхгүй ч сураад авчихсан байхад хэзээ нэгэн цагт хэрэг болох болно.
Хэрвээ машин тань хаднаас унах гэж байвал яах вэ?

- Хаднаас уначхаагүй л бол хурдан хөдөлгөөн хийж болохгүй. Гүн амьсгаа аваад яах тухайгаа бодох хэрэгтэй.
- Маш болгоомжтой хөдөлгөөн хийх хэрэгтэй.
- Хэрвээ хөл тань аль хэдийн тоормос дээр байгаа бол хөлөө авч болохгүй. Магадгүй таны хөл машиныг унахаас сэргийлж байгаа ганц зүйл байж болох юм.

- Хэрвээ машины хамар хэсэг доошоо унжсан байдалтай байгаа бол арын хаалгаар гарах хэрэгтэй. Суудлаа хэвтээ болгож арын хаалгаар мөлхөж гараарай.
- Машины бүх цонхыг онгойлгож өөртөө гарах гарц гаргаарай.
Мөс хагараад доош уначихвал яах вэ?

- Хүйтэн усанд орох үед хүн цочролд орж амьсгаадаж эхэлдэг. Амьсгаадахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ цочрол нь 1 – 3 минут үргэлжилдэг ба үүний дараа хүний бие хүйтэнд дасаж эхлэх болно.
- Толгой болон биеэ аль болох уснаас дээгүүр байлгах хэрэгтэй.

- Хүнд ачаанаасаа салах хэрэгтэй.
- Нүхнээс гарахын тулд хэвтээ байрлалд орж хөлөөрөө түлхэх хэрэгтэй.
- Тохой болон шуугаа ашиглан мөснөөс зүүгдэх.
- Уснаас гарсныхаа дараа дасгал хийж цусны эргэлтээ сайжруулах.
Чоно дайрвал яах вэ?

- Зугтаах эсвэл хурдан хөдөлгөөн хийх нь чоно дайрах нэгэн шалтаг болно.
- Чонын нүдрүү харах нь түүнийг тулаанд дуудаж буйг илэрхийлдэг учраас харц тулгарахаас болгоомжил.

- Алгаа таших эсвэл орилж өөртөө давамгай байдлыг бие болгох үед чоно айхгүй ч танд зугтах боломж олгох болно.
- Модонд авирах
- Чонын нүүр лүү чулуу шидээрэй. Амьтад энэ үед зугтаад явах үе байдаг.
Ойн модонд төөрсөн үед яах вэ?

- Хэрвээ та төөрчихвөл эргэн тойрноо ажиглан төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
- Хаанаас ирснээ сайн бодох
- Ганцхан зүгт яваарай. Явсан газар болгондоо тэмдэглэгээ хийж хаанаас, хэдэн цагт ирснээ бичиж үлдээх.
- Хэрвээ удаан хугацаанд төөрсөн бол модны мөчир цуглуулан хоргодох байр хийж, том навчаар дээвэр хийгээрэй.