Бид бага насандаа цагийг зугаатай өнгөрүүлсэн олон сайхан дурсамжууд байдаг. Гэвч яагаад ч юм ээж, аав, өвөө, эмээгийн анхааруулж хэлсэн үгнүүд толгойд тодоос тод үлдсэн байдаг билээ. Хэдийгээр том болоод багадаа итгэж байсан үгнүүд худлаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн яагаад ч юм одоо болтол итгэсээр байдаг. Тэгвэл манай сайт та бүхэнд энэ удаа багадаа байнга сонсдог байсан үнэн ч юм шиг худлаа ч юм шиг сургаалаас хүргэж байна.
1. Аянга цахиж байвал бүх цахилгаан хэрэгслээ унтраах ёстой

Аянга цахих үед цахилгаан хэрэгслүүд шатахгүй гэдэгт итгэдэг хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ тэнгэрт цахих цахилгаанаас болж хүчдэлд хэлбэлзэл үнэхээр гардаг байна. Хэрвээ таны залгуур, уртасгагч тог тэнцвэржүүлэгч байхгүй бол гэмтээх боломжтой байдаг байна. Мэдээж тухайн үед олон хүмүүс тог тэнцвэржүүлэгч байгаагүй болохоор олон цахилгаан хэрэгсэл гэмтэж байсан биз ээ.
2. Зүү судсаар дамжин зүрхэнд хүрдэг

Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ үгэнд шууд итгэдэг байсан байх. Гэхдээ тэр урт зүү шууд зүрхэнд хүрнэ гэж юу байхав дээ.
3. Цонхоо хаахгүй бол аянга цонхоор орж ирнэ

Жоохон болохоор бид үнэхээр л аянга цонхоор орж ирнэ гэж бодно шүү дээ.
4. Солир хараад байвал том болоод солир чигээрээ үлдэнэ

Бага байхад ам, хамар, нүдээ янз бүр болговол насаараа тийм болж үлдэнэ гэж айлгадаг байж билээ. Гэвч судалгаагаар нүүр амаа янз бүр болгох нь эрүүл мэндэд тустай байдаг ажээ.
5. Том болж байж батга арилна

Нүүрэн дээр батга гарах нь насны онцлогтой байдаг. Мэдээж том болоод өөрөө алга болно гэж олон эмч, танидаг хүмүүс хэлсэн биз ээ. Гэвч насанд хүрсэн боловч батга гарсан хэвээрээ байвал эмчлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй байдаг.
6. Энүүгээр явж болохгүй муу ёр

Худлаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн яагаад ч юм тойрч явдаг.
7. Траншейний таган дээр гишгэж болохгүй муу ёр

Багадаа траншейн дээр гишгэж болохгүй учир нь төрөл бүрийн муу ёр байдаг гэж сургасан билээ. Одоо бодоод байхад зүгээр биднийг траншейн руу унагахгүй гэж тийм арга бодож олсон байх.
8. Өдөр болгон шөлтэй хоол идэж бай

Шөлтэй хоол өдөр бүр идэж бай гэдэг өвөө, эмээгийн алтан сургаал байдаг билээ. Гэхдээ өдөр болгон шөлтэй хоол идэх үе бий. Ихэвчлэн таны эрүүл мэндээс болж эмчийн зааврын дагуу иддэг байна. Харин энгийн эрүүл байгаа үед долоо хоногтоо 2-3 удаа шөлтэй хоол идэхэд эрүүл мэндэд сайн байдаг ажээ.