Байгаль эх өөрийн бүтээлээрээ биднийг нэг биш удаа баярлуулж гайхшруулж байсан удаатай. Цаашид ч гайхшруулж дуусахгүй нь мэдээж, тэгэхээр бид түүний бүтээлийг үргэлжлүүлэн сонирхох болох нь ээ. Байгаль эхийн бүтээлийг гэрэл зурагнаа буулгаж бидэнд хүргэж байгаа интернетэд хэрэглэгчдэд талархаж байна.

Байгаль эх уран бүтээлийнхээ oнгoд орсон үедээ үнэхээр онц сонирхолтой зүйлсийг бүтээх ажээ. Та бүхэн таалан соёрхоно уу.

1. Арвас хошуут

Би сая л мэдлээ миний тэжээдэг арвас хошуут шувууны хүзүү нэвт харагддаг.

2. Энэ ямар нэртэй ургамал вэ?

Өмнө та нар ийм цав цагаан ургамал харж байсан уу? Би анх удаа харж байна.

3. Энгийн бөгөөд хамгийн гайхалтай болсон хурим

45 минутын өмнө тэнгэр бүрхэг байсан. Яг хурим эхлэх үеэр тэнгэр цэлмэг сайхан таарлаа байгаль эхдээ баярлалаа.

4. Өвөрмөц өнгөтэй чулуу

Шинэ Мексикт явж байхдаа энэ чулууг оллоо. Өнгөний зохицол нь үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

5. Улаан гол

Испаний Рио Тинто гол. Улаан өнгөтэй байдаг учир нь төмөрний өндөр агууламжтай хүчлээс болдог байна.

6. Энэ юу шиг харагдаж байна

Энэ газрын нэрийн Луугийн нүд гэдэг. Норвегийн далайн ойролцоо байдаг.

7. Ховор үзэгдэх солонго

Би гадагшаа алхахаар гартал үүлэн дунд маш гоё өнгөтэй солонго олж харлаа.

8. Ховор цэнхэр өнгөтэй аалз

Энэхүү аалз нь Тайландад байдаг бөгөөд Кобалтын цэнхэр аалз гэдгээр хүмүүс мэднэ.

9. Утсаа унгатал юу болсон гээч

Утсаа санаандгүй унгатал ард талын соронз элсэн төмөр наалдцан. Одоо би утасны хаана нь соронз байдгийг мэдэж авлаа

10. Яаж ингэж ургав?

Яаж ингэж ургасан юм бол мэдэх хүн байна уу?

11. Сайн ажиглаад хараарай

Шавьжаар хоололдог энэхүү ургамлаас ганцхан цэцэг ургасан байгаа нь үнэхээр хачирхалтай байна шүү?

12. Энэ жилийн хамгийн гайхалтай зураг байх

Та юу гэж бодож байна. Байгаль эх бидэнд үзүүлээгүй өөр сонирхолтой зүйлүүд байгаа болов уу?