Гиннесийн дээд амжилт анх 1955 онд энгийн нэг номонд дээд амжилтуудыг бичин тэмдэглэдэг байсан бөгөөд олон жилийн хугацаанд алдар нэрд хүрж өөрийн зурагтийн нэвтрүүлэгтэй болж дэлхийд танигдсан байна.

Элейн Дэвидсон

Элейн Дэвидсон өөрийн анхны пирсинг-ийг 1997 онд хийлгэсэн бөгөөд 2006 он гэхэд л 4225 ширхэг пирсингтэй болсон байв. Тэрээр дэлхий дээрх хамгийн их пирсингтэй эмэгтэй юм.

Крис Уолтон

Тэрээр дэлхий дээрх хамгийн урт хумстай эмэгтэй юм. Түүний зүүн гарны хумс 309.8 см, баруун гарны хумс 601.9 см урт хэмжээтэй бөгөөд 1990 оноос хумсаа ургуулж эхэлсэн ба одоо 45 настай юм.

Юү Жэйншиа

Түүний сормуус үнэхээр урт учраас чихнийхээ араар хийх шаардлагатай байдаг. Сормуусны урт нь 20.5 см бөгөөд одоо ч ургасаар байна.

Жон Эванс

Жон Эванс гэх залуу 1999 онд бага оврын машиныг(159.6 кг) toлгой дээрээ 33 секундын туршид тогтоож байжээ.

Жоэл Штрассер

Жоэл Штрассер өөрийн сахалан дээр янз бүрийн зүйлс хийдгээрээ алдартай. 2018 онд 3500ш шүдний чихчлүүрийг 3 цаг 13 минутад хийж байсан. Мөн цаасан соруул, үзэг, сэрээ гэх мэт зүйлсийг сахаландаа тогтоож дээд амжилтууд тогтоож байжээ.

Бонус: Мочи “Мо” Рикерт

Уг гэгээн бернард үйлдрийн нохой нь дэлхий дээрх хамгийн урт хэлтэй нохойгоор тодорч байжээ. Урт нь 18.58 см байсан.