Батга гэдэг зүйл хүн болгоны амьдралд байсаар ирсэн билээ. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг. Батгыг дотор нь 2 ангилдаг ба үрэвсэлгүй, үрэвсэлтэй гэж ангилна. Үрэвсэлтэй батга нь хамгийн хүнд хэлбэр нь бөгөөд ихэнх тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Та батганаас салахыг хүсвэл батга гэж юу болох талаар эхлээд мэдэх хэрэгтэй юм.
Цагаан батга

Уг батга нь үрэвсэлгүй бөгөөд цагаан толгойтой, улаан хүрээтэй байдаг. Зарим тохиолдолд батга дотор үс түгжирснээс болж гардаг.
Шалтгаан: Цагаан батга нь шороо, тоос, тослогжилт, арьсны сүв бөглөрөх гэх мэт шалтгаанаас болж гардаг байна.
Хар батга

Хар батга нь үрэвсэлгүй ангилалд багтах бөгөөд хар өнгөтэй товгор байдалтай харагдана. Батганы эргэн тойрон нь хэвийн харагдах бөгөөд гол хэсэг нь хар байдаг.
Шалтгаан: Хар өнгөтэй учраас бохирдол ихтэй гэсэн үг биш юм. Энэ нь арьсны сүв томорч, үсний уутанцар бөглөрснөөс үүссэн батга юм.
Булдруут батга

Уг батга нь үрэвсэлт батга бөгөөд арьсны гадаргын доор байрладаг. Батганы хүрээ нь улаан бөгөөд томорсон байдалтай харагдана. Том, ягаан, хатуу байдаг. Харин өмнөх 2 төрлийн батганаас өөр зүйл нь нүдэнд харагдах толгой байдаггүй.
Шалтгаан:
1. Арьсны бохирдол
2. Харшил
3. Экзем
Идээт батга

Уг батга нь зөөлөн байдаг ба дотроо шар/цагаан өнгийн идээтэй. Цагаан батга шиг харагддаг.
Шалтгаан:
1. Хоолны болон амьдарч буй орчноос авсан харшил
2. Шавжны харшил
3. Тослогжилт болон илүүдэл арьснаас болж үүсэх
Булцуут батга

Үрэвсэлтэй, мөн хатуу байдаг бөгөөд арьсны гүнд байрладаг байна. Энэ нь батганы хүнд хэлбэрүүдийн нэг бөгөөд сорив, хар толбо арьсанд үлдээдэг.
Шалтгаан: Уг батга нь үрэвсэлтэй ангилалд багтах бөгөөд арьсны сүв бөглөрснөөр арьсны гүнд нөлөөлж эхэлдэг юм.
Цист

Идээт батга бохирдох үед цист болон хувирдаг байна. Арьсны гүнд байрлах бөгөөд цагаан эсвэл улаан өнгөтэй, том бөгөөд зөөлөн байдаг. Энэ төрлийн батга нь хамгийн их сорви үлдээдэг.
Шалтгаан: Бохирдсон идээт батга