Хонь – Хонины ордны хүмүүс хэрхэн мөнгө олж баяжхаа сайн мэддэг. Хамгийн амжилттай төслүүд эсвэл компаний дарга ихэнх нь хонины орд байж мэднэ. Тэдний тэсвэргүй, хүлээцгүй зан нь ирээдүйн ажилд нь саад болдог ч хүсвэл ямар ч амжилтад хүрдэг.
Арслан – Арслангийн ордныхон уг жагсаалтад багтаж буй шалтгаан нь тэд сэтгэн бодох чадвар өндөртэй, өөртөө маш итгэлтэй учир өндөрлөгт гарч чаддаг. Ихэнх хүмүүс уг ордныхон бахархал ихтэй хүмүүс гэдгийг мэдэх ч туршилт хийж өөрийн аргаар юмсыг хийдэг гэдгийг мэддэггүй. Тэд бусдыг ятгаж хүссэнээ хийлгэж чаддаг хүмүүс.
Матар – Матрын ордныхон ажилсаг, ажлын хэнхэгтэй гэж жихтэйхэн. Харамсалтай нь заримдаа бага цалинтай буруу ажилд ихэнх цагаа зарцуулчхаад байдаг. Ажил хийхдээ асуудлыг шийдэх гарц хайдаг бөгөөд хувийн асуудлаа ажилтай холихгүйг хичээдэг.
Хилэнц – Тэдний хүсэл тэмүүлэл болон зөн совин нь баяжих гарцыг нь нээж өгдөг. Хүсэж байсан бизнесээ эхлүүлчихвэл зөн совиндоо итгэж улмаар амжилттай ажилладаг. Хилэнцийн ордны эрэгтэй, эмэгтэй хүмүүс маркетингийн тактик ямар байдгийг маш сайн мэддэг. Ямар нэг компанид ажиллаж байхдаа хэрхэн дээш тушаал ахихаа мөн адил сайн мэднэ.
Охин – Охины ордныхон бусдаасаа эд хөрөнгийн тал дээр хамгийн амжилт олох магадлалтай байдаг. Учир нь тэд байгалиас заяасан төгс төгөлдрийг эрхэмлэгчид бөгөөд зүгээр нэг хагас дутуу зүйлийг хүлээн авдаггүй. Ажил хийж байхдаа бүхий л өнцгөөс нь харж хэрхэн сайжруулахыг бодсоор байдаг. Нэг ажил эхлүүлсэн бол зүрх сэтгэлээ зориулж эцсийг нь үздэг зантай. Ингээд л тэд амжилт гаргадаг юм.