Техасын Оклахомад саяхан Бейсболын бөмбөгний хэмжээтэй мөндөр оржээ. Үүний улмаас бүх байшин, барилга хoхирoл амссан бөгөөд ихэнх иргэдийн унаа засварт орохоор болжээ.
Зарим айлын дээврийг цоолж орж ирсэн бөгөөд хүмүүс подвал уруу орохоос өөр замгүйд хүрчээ. Хамгийн багадаа теннисний бөмбөгний хэмжээтэй харин хамгийн том нь бейсболын бөмбөгний хэмжээтэй байсан байна. 2 хоногийн өмнө хүчтэй шуурга болсон бөгөөд хoхирлын хэмжээ их байсан ажээ. Удалгүй дахин аварга хэмжээтэй мөндөр орж бүх зүйл буруугаар эргэжээ.
