Бермудын гурвалжингийн талаар олон нууцлаг түүх явдлууд эртнээс хэлэлцсээр ирсэн билээ. Олон судлаачид энэхүү газарт нууц агуулдаг гэж үздэг бол зарим нь энгийн юу ч байхгүй гэж үздэг байна. Ингээд Бермудын гурвалжин гэж үнэхээр байдаг уу? байдаг бол чухам ямар учиртай газар болохыг нь хамтдаа сонирхъё.

Бермудын гурвалжин гэж юу вэ?

Бермудын гурвалжин Флорида, Пуэрто Рико, Бермудын хооронд Атлантын далайд оршдог байна. Энэхүү цэгүүд нь хооронд нь холбовол гурвалжин дүрс үүсдэг. Энэ гурвалжин дүрсэн дотор орсон завь, онгоцнууд сураггүй алга болдог байна. Анх 1945 онд таван cөнөөгч онгоц, нэг нисэх онгоц тус газар нисч байгаад ул мөргүй алга болсноос хойш 75 нисэх онгоц, олон олон хөлөг онгоц дээрх жишээг давтсан юм. Харин хамгийн сүүлд 2015 онд Эл Паро гэх ачаа тээврийн хөлөг онгоц алга болсон ажээ.

Хэсэг эрдэмтэд хиймэл дагуул ашиглаж гурвалжин доторх цаг агаарыг судалж үзжээ. Тэдний олж мэдсэнээр хэд хэдэн газарт зургаан өнцөгт хэлбэртэй үүл байгааг илрүүлжээ. Тус үүлнүүд 270 км/цагийн хурдтай хөдөлдгөөс агаарын огцом өөрчлөлт болдог бөгөөд догшин шуурга шиг салхи агаарыг дэлбэлж 13 метрийн өндөртэй далайн давалгаа үүсгэдэг ажээ. 

Олсон баримтууд

Ямар ч хөлөг онгоц энэхүү шуургыг давж чадахгүй юм. Учир нь үүл хэзээ ч хурц өнцөг үүсгэдэггүй. Хиймэл дагуулын зургаас харахад бермудын гурвалжин доторх 6 өнцөгт үүлнүүд нь онцгой гэдгийг батлан харуулж байгаа юм. Харин сураггүй болсон хөлөг онгоцны хүмүүсээс бага ч болов баримт олдоогүй бөгөөд зарим итгэгчид өөр цаг хугацаанд очсон эсвэл үл үзэгдэгч арал дээр байгаа хэмээн итгэдэг байна. Гэхдээ нэг баттай юм нь сураггүй болсон хүмүүс бүгд энэ учир битүүлэг 6 өнцөгтэй шуурганд орсон нь хамгийн ойрхон бөгөөд оновчтой хариулт болоод байна.