Муур болгон өвөрмөц хамартай
Хүнд хурууны хээ байдаг шиг муурны хамрын хээ дахин давтагдашгүй байдаг. Өөрийн муурыг танихын тулд хамрынх нь хээгээр таньж болно.

Жижиг биетэй амьтад ертөнцийг удаанаар хардаг

Тухайн амьтны бие хэр жижиг байна төдий чинээ нүд нь хурдан хардаг. Тэднийг том амьтадтай харьцуулахад нэг секундэд олон зүйлсийг харж чаддаг учраас цаг хугацаа удааширсан мэт санагддаг.
Дельфинүүд унтахдаа нэг нүдээ нээлттэй унтдаг

Ямар нэг аюул учрахаас сэргийлж нэг тархиа унтах үедээ ажиллуулж нэг нүдээ нээлттэй байлгадаг байна. Мөн ажиллаж буй тархи нь амьсгалыг зохицуулж байдаг.
Гадил жимс нь муруй хэлбэртэй байдгийн учир

Үүнийг сөрөг геотропизм гэдэг бөгөөд гадил нь дэлхийн татах хүчний эсрэг ургаж нарны гэрэл уруу тэмүүлж байдаг учраас муруй хэлбэртэй ургадаг байна.
Цаасыг зааны баасаар хийж болно

Зааны баас нь их хэмжээний ургамал агуулж байдаг учраас сайн чанарын цаас гарган авах боломжтой юм. Мөн байгаль орчинд ээлтэй байх бөгөөд ойн мод болон зааныг хамгаалах боломжтой болох юм.
Байгалийн орчин нь хүүхдэд сайнаар нөлөөлдөг
Хүүхэд ногоон байгалиар хүрээлэгдэж амьдрах нь түүний оюун ухаанд сайнаар нөлөөлдөг.
Бархасбадь гараг нь дэлхийтэй сар шиг ойрхон байсан бол ингэж харагдана

Бархасбадь гарагийн диаметр нь сарнаас 40 дахин том
Фламинго нь иддэг хоолноосоо болж ягаан өнгөтэй байдаг

Фламинго нь төрөхдөө саарал өдтэй төрдөг. Тэд сам хорхой, авгалдай, ногоон замгаар хооллож бага багаар ягаарч эхэлдэг.