Сансарт татах хүч байдаг

Олон улсын сансрын станц дээр таталцлын хүч байдаг ч дэлхийг бодвол маш бага. Сансрын нисгэгчид станцитайгаа маш удаанаар унаж байх бөгөөд үр дүнд нь жингүйдэл үүсдэг байна.

Наполеон маш өндөр байсан

Францын дундаж өндөр нь тухайн үед 160-162 см байсан тул тэрээр тийм ч намхан байгаагүй гэсэн үг юм. Тэрээр өндөр малгайнаас илүүтээгээр жижиг малгай өмсдөг байсан учир энэ нь түүнийг намхан харагдуулдаг байсан.

Шил болон лаазтай колануудын амт нь ялгаатай

Нэг ундааг өөр өөр саванд хийвэл амт нь өөрчлөгддөг. Хүнс шинжээчийн хэлж байгаагаар лаазны дотор тал нь полимер байдаг тул амтыг шингээж амтанд бага зэрэг өөрчлөлт оруулдаг. Харин шил нь идэвхгүй материал учир амт үнэргүй ба шилтэй колаг хамгийн амттай гэлцдэг.

Дэлгүүрт алчуурыг ингэж өрдөг

Зарим дэлгүүрүүд маркетингаа сайжруулах эсвэл өөрсдөдөө амар байлгахын тулд ашигладаг аргуудтай байдаг. Харин энэ арга бол хулгайгаас сэргийлсэн арга ба шинэ алчуур худалдан авахыг хүсч байгаа бол заавал худалдагчийг дуудах шаардлагатай болдог.

Дэлхий яг ч бөөрөнхий биш

Дэлхийг геоид хэлбэртэй гэдэг ба энэ нь дэлхийг хавтгай гэсэн таамаглалд итгэдэггүй хүмүүст зориулсан мэдээлэл юм.

Hello Kitty бол муур биш

Нэгэн судлаач үүнийг хэдэн жилийн турш судалсан ба энэ нь муур биш нэгэн охины дүр гэдгийг баталсан. Hello Kitty нь хэзээ ч 4 хөл дээрээ явдаггүй бас тэр өөрийн гэсэн тэжээвэр мууртай.

Бүх чипсийг 100% төмсөөр хийдэггүй

Зарим чипсийн ердөө 40% нь төмс үлдсэн хувь нь цардуул, гурил, уснаас бүтдэг. Харин 100% төмсөөр хийдэг чипс нь төмсний нимгэн хэрчилтийг тосонд шарж болгодог ба тэдгээр нь их овон товонтой хэлбэргүй болдгоороо танигддаг байна.

Бүх хучилтын блок жинхэнэ байдаггүй

Та доор зурагнаас хэрхэн блокыг хийж байгааг харж болно. Уг арга нь илүү хямд, хурдан ч бүх газруудад ашигладаггүй байна.

Цагаан эрвээхэй хувцас, даавуу иддэггүй

Цагаан эрвээхэй хувцас иддэггүй. Харин тэд өндгөө дулаахан үслэг эдлэл дээр байрлуулдаг ба өлссөн авгалдайнууд нь өндөгнөөсөө гарах үедээ хувцсыг иддэг байна.

Шар шувуу урт хөлтэй

Бид бүгд л шар шувууг толгойгоо 270 градус эргүүлж чаддагыг мэддэг ч түүнийг урт хөлтэй гэдгийг анзаараагүй. Харин хэн нэгэн түүнийг өргөж үзсэнээр урт хөлтэйг мэдсэн байна.

Chupа Chups нь Америк бренд биш

Үүнийг Испаний Барселонад амьдардаг Enric Bernat хэмээх иргэн зохиосон байна.