Үүнийг хүн бүр мэдэх биз ээ, нас явах тусам арьс бага багаар хөгширч үрчлээ сууж эхэлдэг. Гэвч арьс хөгшрөх гол шалтгаан бол бидний 90 хувийн буруутай үйлдлээс болдог байна. Иймд манай сайт та бүхэнд арьс яагаад өдөр тутамын хэрэглээнээс болж мууддаг талаар мэдээ бэлтгэлээ.
1. Үсний бүтээгдэхүүн арьсандаа хүргэдэг

Үсний бүтээгдэхүүн хүн бүрт адил үйлчлэхгүй гэвч энэ нь тодорхой хэмжээнд таны арьсны эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Үүнд: Хагны эсрэг шампунь, хүчтэй ангижруулагч, гель, лак, үсний будаг гэх мэт бүтээгдэхүүн орно. Тухайн бүтээгдэхүүн таны арьсанд муугаар нөлөөлж байгааг мэдэхэд маш амархан, ихэвчлэн нүүрэн дээр батга гарах, арьс өмнөхөөсөө хурдан хатах, арьс гуужих шинж тэмдэг илэрнэ. Иймд та тухайн бүтээгдэхүүнийг сольж өөрт таарах зөөлөн бүтэцтэйг сонгоорой.
2. Хэт их арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг
Мэдээж арьс арчилгааны бүтээгдэхүүн хүмүүсийн гоо сайханд шинэ үеийг авчирсан гайхалтай зүйл. Арьс арчилгааны бүтээгдэхүүний гол зорилго таны арьсыг сэргээж, батга, толбоноос хамгаалах үүрэгтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл таны арьсанд сөргөөр нөлөөлж эхэлдэг ажээ. Ялангуяа буруу бүтээгдэхүүн хэт их хэрэглэвэл таны арьсны нүхийг бөглөж улаан хар батга цаашлаад харшилтай болгож магадгүй байдаг байна.
3. Үс авдаг бүтээгдэхүүнийг буруу хэрэглэдэг

Нүүрний үс авдаг бүтээгдэхүүн хэрэглэхдээ ариун цэврийн байдлыг маш сайн сахих хэрэгтэй. Учир нь үсийг авах үед бөглөрсөн нүх, хоосон үсний нүхэнд бохир орох магадлал өндөр байдаг байна. Иймд та гар, нүүр, хэрэгслээ сайн цэвэрлэж тухайн бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаарай. Мэдээж үсээ авсаны дараа тайвшруулах, хамгаалах тос заавал түрхээрэй.
4. Шинэ газар аялах
Аялалаар явж, шинэ газар үзэх мэдээж гоё гэвч шинэ газарт уур амьсгал, темпратур, даралт эрс өөрчлөгддөг болохоор таны арьсанд муугаар нөлөөлдөг байна. Иймд та аялалаар явах гэж байгаа бол тухайн газрын улиралд тохируулж нарны тос, арьс хамгаалах тос авч яваарай.
5. Будаг арилгагч бодис

Будаг арилгагч бодис хурдан сайн арилгадагч арьс цочроож гэмтээдэг ажээ. Үүний үр дүнд арьс нүхжих, батга гарах, арьс хатсан мэдрэмж өгч арьсыг хурдан хөгшрүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд та сүүн суурьтай будаг арилгагч хэрэглээрэй.
6. Түргэн хоол
Боловсруулсан түргэн хоол хэзээ ч ам сайтай байгаагүй билээ. Ихэнх хүмүүс таргалалт жин нэмэхэд муу нөлөө үзүүлдэг гэж бодож байгаа бол үгүй бололтой. Учир нь түргэн хоолонд төрөл бүрийн муутгахгүй байлгах зориулттай бодис, нүүрс ус ихээр агуулагдсан байдаг болохоор нүүрэн дээр батга, нүхжилт гаргах үндэс болдог байна.
7. Гэдсээ дарж унтдаг

Хэрвээ та гэдсээ дарж унтдаг бол таны дэрний уут муухай болсон байх магадлалтай юм. Учир нь таны шүлс, арьс, үс, хулхи гэх мэт зүйлс бохирдуулсан байдаг болохоор нүүрэн дээр юм гарах шалтгаан болдог байна. Иймд та дээшээ харж унтах эсвэл дэрний уутаа орой бүр сольж байх хэрэгтэй ажээ.
8. Нүүрээ хатаахдаа алчуураар хүчтэй арчидаг
Нүүрээ хүчтэй арчих нь арьсыг цемтэн шалан дээр гулгуулж байгаатай адил юм. Үүний үр дүнд таны нүүр улааж хавагнах, арьс хуулрах, хорсох, удалгүй батга гарч, нас ахих тусам тухайн газарт үрчлээ сууж том нүхжилттэй болдог байна.
9. Хэт халуун, хүйтэн усанд ордог

Хүйтэн усанд орвол таны арьсны нүхийг хааж муу цэвэрлэдэг байна. Харин хэт халуун усанд орвол таны арьсыг гэмтээж хатаадаг байна. Иймд та бүлээн таарсан темпратуртай усанд орж байгаарай.
10. Өглөө нүүрээ угаадаггүй
Өглөө таны нүүрний арьсанд тос, олон төрлийн бактер тогтсон байдаг байна. Хэрвээ өглөө нүүрээ бүлээн усаар эсвэл нүүр угаагч бүтээгдэхүүнээр угаахгүй гарвал таны арьсанд бохир орж нүүрэн дээр байгаа тосонд гадны тоос шороо, бохир тогтож цаашлаад нүүрэн дээр батга гардаг байна.