Бид багадаа Гэртээ ганцаараа, Каспер, 101 гөлөг, Тагнуулч хүүхдүүд гэх мэт олон сонирхолтой кинонууд үздэг байсан шүү дээ. Тэгвэл эдгээр кинонд тоглосон жүжигчид маань хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.
1. Macaulay Culkin – Anna Chlumsky

Macaulay Culkin Му Girl, Home alone киногоор тухайн үед алдартай болж байсан. Харин Anna Chlumsky 1999-2005 My Girl кинонд тоглож удалгүй карьераа орхиж энгийн амьдралаар амьдарч байна.

2. Anjelica Huston

The Addams Family гайхалтай дүр бүтээж байсан тэрээр амжилтыг олж Lonesome Dove, Smash, Transparent олон ангит кинонуудад дүр бүтээж удалгүй найруулагч хийж эхэлсэн байна. Хамгийн сүүлд John Wick 3 дээр тоглосон.
3. Rick Moranis

Бидний багадаа хамгийн их үздэг байсан Honey i shrunk the kids буюу Хонгор минь би хүүхдүүдээ жижиг болгочихлоо киног мэдэхгүй хүн ховор бизээ. 1980 онд кино урлагт амжилт олсон тэрээр хошин шог, дуу, зохиомж, найруулагч хийж байсан бөгөөд одоо телевизийн салбарт найруулагч хийж байна.
4. Jonathan Lipnicki

Stuart Little жижиг цагаан хулгантай киноны George Little дүрд тоглосон нүдний шилтэй жаал ийм том болжээ. Одоо тэрээр богино хэмжээний кино болон телевизын шоуны туслах дүрүүдэд тоглож байна.
5. Alicia Silverstone

Clueless киногоор тухайн үедээ олонд танигдаж байсан тэрээр 1994 MTV Movie Award-аас хамгийн сайн жүжиглэлт шагналыг авч байсан юм. Удалгүй том кинонуудад туслах дүр бүтээж олон клипэнд тоглож байжээ. Одоо тэрээр He-Man and the Masters of the Universe, Sister of the Groom, Valley Girl, Bad Therapy дүр бүтээгээд байна.
6. Glenn Close

101 гөлөг киноны Cruella DeVil дүрээр ихэнх хүмүүс мэддэг билээ. Cruella DeVil дүрийг маш гайхалтай бүтээснээр түүний карьерыг шинэ түвшинд хүргэсэн гэхэд хэлсдэхгүй. Тэрээр Emmy Awards, Tony Awards, Golden Globe Award-аас шилдэг жүжигчин шагналыг авсан.
7. Daryl Sabara – Alexa PenaVega

Spy Kids буюу Тагнуулч хүүхдүүд киногоор та бүхэн сайн мэдэх байх. Тухайн үедээ багачуудын дунд хит болж байсан киноны жүжигчид том болжээ. Daryl Sabara удалгүй кино салбараас гарч өөрийн бизнесээ эхлүүлсэн юм. Харин Alexa PenaVega кино салбараас хөгжмийн салбарлуу орж найруулагчаар ажиллаж байна.

8. Eddie Murphy

Үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж байдаг жүжигчидын нэг бол мэдээж Eddie Murphy билээ. Тухайн үед Doctor Dolittle киноны Dr. John Dolittle дүрийг бүтээж олон хүүхдүүдийн дуртай кино болгосон юм. Тоолоод баршгүй олон дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд Coming to America 2 дүр бүтээжээ.
9. John Goodman

The Flintstones буюу Цахиур чулууныхан гол дүрийг бүтээсэн John Goodman өдгөө 68 нас хүрчээ. Тээрээр 1993 оны шилдэг жүжигчнээр тодорч байсан. Одоо тэрээр кинонд тоглохоос илүү хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг болжээ.
10. Christina Ricci

Жүжигчин Christina Ricci багаасаа кино салбарт орсон бөгөөд Addams Family, Casper, Sleepy Hollow, Black Snake зэрэг кинонуудад дүр бүтээсэн юм. Одоо тэрээр кино салбарт амжилттай хэвээр байна.