Байгаль орчинд ээлтэй зүйлс болон үйлдэл дэлхий дахинаа алдартай болоод байгаа билээ. Өдөр бүр л байгальд ээлтэй шинэ санаа, зуршлыг хүмүүс сурч түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэвч та сошиалаас болон таньдаг хүнийхээ зөвлөгөө болгоныг дагах нь тийм ч сайхан санаа биш юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг зогсоодог

Хүмүүс сүү, сүүн бүтээгдэхүүн идэхгүй татгалзах хэд хэдэн шалтгаан байдаг. Гэвч та сүүнээс харшилгүй л бол хэрэглээгээ зогсоох нь олон олон шим тэжээлээс татгалзаж буй хэрэг юм. Мөн сүүн бүтээгдэхүүн нь кальц, витамин D агуулдаг учир яс бэхжүүлдэг.

Шүдээ хоол идэх болгондоо угаадаг

Шүдээ өдөрт 2 удаа буюу өглөө, орой угаах хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Гэвч зарим хүмүүс хэтэрхий их шүдээ угаах буюу хоол идэх болгондоо шүдээ угааж шүдний эрүүл мэндээ буруу сахидаг. Хэрвээ та исгэлэн хоол идсэн бол шүдээ угаахаа түр азнаарай.

Учир нь исгэлэн хоолны хүчил нь шүдний пааланд нөлөөлдөг. Харин та шүдээ тэр үед нь угаачихвал улам л муутгаж буй хэрэг юм.

Хөвөнтэй чих ухагч ашигладаг

Хөвөнтэй чих ухагчийг ашиглаж болохгүй гэдгийг та сонсоод гайхаж байна уу? Учир нь чих ухагч нь чих цэвэрлэхээс илүүтэйгээр хулхийг цааш нь түлхэж бөглөөс үүсгэж байдаг.

Хэтэрхий их гар ариутгагч ашиглах

Гараа угаах бол хамгийн чухал эрүүл мэндийн үйлдэл билээ. Тийм ч учраас хүмүүс одоо цагт өдөр бүр л гар ариутгагч ашиглаж байна. Харин өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөгөөнөөс үзвэл гараа савангаар угаах нь бусад ямар ч аргаас илүү сайн байдаг байна.

Гар ариутгагч шингэн нь зарим бактерийг л устгадаг бол саван нь бүхий л бактерийг устгадаг байна. Та гараа угаах боломжгүй үедээ л гар ариутгагч хэрэглэж байгаарай.

Өдөр бүр ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг

Ариун цэврийн хэрэглэл нь эмэгтэй хүний амьдралд маш их хэрэг болдог бүтээгдэхүүн. Харин уг бүтээгдэхүүн нь үнэр ихтэй бол хүний арьсанд харшил өгч, загатнуулдаг байна.

Гал тогооны алчуур хэтэрхий их ашигладаг

Мэдээж гал тогоог цэвэрхэн байлгахын тулд алчуураар үргэлж арчих хэрэгтэй. Харин арчиж дуусаад нойтноор үлдээж болохгүй. Нойтон алчуур нь бактери үүсгэж, тараадаг учир аль болох хатааж хэрэглэх хэрэгтэй юм.

Алчуурыг хатаахын тулд богино долгионы зууханд 60 сек хийж хатааснаар асуудлыг шийдэх боломжтой юм.