Хүмүүс бид олон зүйл гаднаа дур булаам, үзэсгэлэнтэй харагдах цаг үед амьдарч байна. Нийгэм бидэнд хэрхэн нөлөөлж байдгийг хамтдаа харцгаая.
Шууд үнэнээ хэлчихдэг хүн

Тэд хэлэхдээ: Би шууд л үнэнийг нь хэлчихдэг шударга хүн
Үнэндээ утга нь: Надад нийгмийн ур чадвар байхгүй, бас надад бусдын сэтгэл огт хамаагүй.
Мэдээж үнэнч шударга зан чухал ч гэсэн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Өөрийн хэлэх гэсэн үгээ шударгаар хэлчихдэг – гэж хэлдэг хүмүүс нь өөрийн бүдүүлэг занг нуух гэсэндээ цагаахан үг хэлдэг юм. Ухаалаг, мэдрэмжтэй, юмсад бодлоготой хандах нь хүн бүрийн суралцах чадвар мөн.
Ямар ч үед хамтдаа байж, бие биедээ тусалдаг найзууд

Хүн болгоны хүсдэг нэг зүйл бол ямар ч саад тотгор тулгарсан хамтдаа алхах сайн найз. Мэдээж сайн найзууд нэгнийхээ арыг даадаг тийм үү? Гэвч таны найз ямар нэг буруу зүйл хийх үед та арыг нь даах уу? Жишээ нь таны найз өөрийн хайртай хүнээ хуурж та нийлж худлаа ярих нь тийм ч зөв зүйл биш л болов уу.
Хэн нэгэнтэй үерхэж, харилцаанд орохыг үргэлж хүсдэг

Нийгэм болон сошиал медиа нь үргэлж биднийг хэн нэгэнтэй хамт байхыг уриалдаг. Романтик кино үзэж, болзоонд явж, хайр сэтгэлийн тухай өхөөрдөм түүх сонсох нь хүнийг ганцаараа байж болохгүй гэсэн сэдлийг өгч байдаг. Ганцаараа байлаа гээд бүтэлгүй хүн гэсэн үг биш юм.
Инфлюенсер хүмүүсийн амьдралаар амьдрахыг хичээдэг

Нэр алдартай хүмүүс нь сошиал хуудсандаа өөрийн гайхалтай амьдралыг үргэлж харуулж байдаг. Төгс өглөөний хоол, төгс хэв маяг, хаана ч явсан үзэсгэлэнтэй харагдах зургуудаа нийтэлж байдаг.
Харамсалтай нь бүгд худлаа. Тэд зөвхөн бэлдэж янзалсан зургаа нийтлэх ба ямар ч хүн өөрийн муу талыг нийтэд дэлгэхгүй нь ойлгомжтой юм. Харин энгийн хүмүүс өөрөө ч мэдэлгүй тэдний амьдралыг хүсэж, дагадаг нь нууц биш юм.
Зөрүүд зан

Зөрүүд хүмүүс бусдаас илүүг авч байдаг ч энэ нь тийм ч сайхан зан биш юм. Өөрийнх нь буруу байсан ч хүлээн зөвшөөрдөггүй ба бусад хүмүүс түүнд тааруулан харьцах шаардлагатай болдог.
Ажлын хэнхэг

Цаг минут бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шаардлагатай хатуу нийгэмд бид амьдарч байна. Таны хөдөлмөрийн хэмжээ болон орлогын хэмжээ таны үнэ цэнийг тодорхойлж байдаг. Мөнгө тийм ч их орлого олдоггүй сурагч, оюутнууд хүртэл нэг нэгэнтэйгээ өрсөлдөж бага унтсан, их хичээллэсэн гэж яригддаг. Хэрвээ та буйдан дээр тухалчхаад юу ч хийхгүй бол залхуу хүний тоонд элсэх болно.