НАСА 2030 онд Ангараг гараг руу сансрын нисгэгчдээ илгээнэ. Энэ нөгөө талаасаа хүн төрөлхтөн бусад гаригуудыг колоничилж эхлэх нь цаг хугацааны асуудал гэсэн үг юм. Хэрэв бид хөрш зэргэлдээ гаригууд руу нүүж эхэлбэл 4 хөлтэй найзуудаа ардаа орхихыг хүсэхгүй байх. Манай сайт та бүхэнд гэрийн тэжээвэр амьтад эдгээр 8 гараг дээр байсан бол ямар харагдах байсан талаар сонирхолтой мэдээ бэлтгэн хүргэж байна.
1. Буд

Буд гараг нь нартай хамгийн ойр байрладаг ба нарны цацрагт хэт өртдөг, 430С градус хүртэлх хэт өндөр температуртай. Мөн таталцлын хүч сул болохоор амьтад маш хөнгөн, өндөр үсэрдэг байх байсан. Мөн тэд маш өндөр температурт, таталцлын хүч бага газарт байгаа болохоор маш хатуу арьстай байх байсан.
2. Сугар

Сугар гараг нь агаар мандлын улмаас 475С градус хэм хүрдэг. Энэ гараг нь аянга шуурга, хуурайшилт ихтэй ба гадаргуу нь тэр чигтэй галт уулаар бүрхэгдсэн байдаг. Тиймээс энд бактерь, микробоос бусад амьд биет амьдрах боломжгүй гэж үздэг.
3. Ангараг

Ангараг нь цацрагт өртөмтгий, тоос шороо ихтэй, сэрүүхэн, чулуурхаг, цөл шиг газар болсон. Харин бидний хайрт амьтад энэ гараг дээр амьдардаг байсан бол таталцлын хүчнээс үүдэж тэдний чих арьс нь унжгар байх байсан. Мөн Ангараг гараг нь нарнаас хол байдаг тул тэд нарны илчийг авахын тулд толгой дээрээ антеньтай ба цацрагт туяанаас биеээ хамгаалахын тулд тэдний бие улбар шар өнгөтэй байх байсан.
4. Санчир

Санчир гараг нь хатуу гадаргуугүй ба хэт их салхитай. Хэрвээ бидний тэжээвэр амьтад тэнд амьдардаг байсан бол тэд далайн залхаг шиг байх боломжтой бөгөөд хүчтэй салхинд тэсч үлдэхийн тулд маш том далавчтай, яг л эрвээхэй болон далайн залхагны ирлийз шиг байх байсан.
5. Бархасбадь

Энэ гараг нь Санчир гараг шиг хийн бүтэцтэй ба 75 гаран дагуултай. Мөн хэт үүлэрхэг тул яг л өндөр даралттай далай шиг. Хэрвээ бидний тэжээвэр амьтад энд амьдардаг байсан бол тэд маш намхан бас маш нягт байх байсан яг л далайн гүнд амьдардаг амьтад шиг бас цацрагт туяанаас хамгаалах бүрхүүлтэй. Мөн энэ гараг нь маш үүлэрхэг тул тэд илүү дээр харахын тулд маш том нүдтэй эсвэл толгой дээрээ том булцуут гэрэлтэй болох байсан.
6. Тэнгэрийн ван болон Далай ван

Тэд маш том мөсөн гарагууд ба хоёуланд нь сар байдаг. Гадаргуй нь хүйтэн шингэн бүтэцтэй, харин бидний хайрт амьтад тэнд илүү намхан, зузаан арьстай байх байсан. Тас харанхуй тул тэдэнд нүдний оронд эргэн тойроноо мэдрэх тэмтрүүл хэрэгтэй. Мөн тэдэнд загасны сэлүүр, хайрс хэрэг болох болно.
7. Дэлхийн ван

Дэлхийн ван гараг нь агаар мандалын давхрага нь маш нимгэн болохоор гэрэл маш бага хүлээн авдаг, үүнээс болж -228С градусаас -238С градус хүрдэг. Мөн газар доор нь ус байх магадлал өндөр аж. Харин бидний хайрт амьтад орчны нөлөөллөөс болж яс нь агшсан ч өндөр байх ба загас шиг хөлдөлтөөс сэргийлсэн биеийн бүтэцтэй байх байсан.