Шоколад

Шоколад идэх дуртай юу? Тэгвэл та нэг л өдөр баяртай гэж хэлэх цаг ирж магадгүй юм. Учир нь кокоа үйлдвэрлэл багасч хүмүүсийн шоколад хэрэглээг гүйцэхгүйд хүрснээр хомстолд орох юм.
Цаасан мөнгө

50 жилийн өмнө бүх хүмүүс цаасан, зоосон мөнгө ашигладаг байсан бол одоо ихэнх хүмүүс картаараа төлбөрөө хийж байна. Харин одоогоос 50 жилийн дараа эдгээр бүх зүйл байхгүй болж зөвхөн хурууны хээ эсвэл ухаалаг утсаараа төлбөр хийх болно. Мөнгөө алдах гэсэн ойлголт ахиж үүсэхгүй юм.
Гарын үсэг

Гарын үсэг ирээдүйд хоцрогдож хүмүүс хурууны хээ, нүд, дуу хоолойгоор өөрийгөө таниулж бататгах юм.
Удирдлага

Таны гэрт хэдэн удирдлага байдаг вэ? Удирдлагын сул тал бол батарей нь дуусдаг, ямар нэг газар орчхоод олддоггүй. Харин ирээдүйд бүх зүйлийг дуу хоолойгоор удирдах бөгөөд уг технологи нь аль хэдийн зарим хүмүүсийн хэрэглээ болсон билээ.
Замын бөглөрөө

Машиныг хүн жолоодохоо больж бүх зүйл автомат болох нь цаг хугацааны асуудал. Яг л мөрөөдөл шиг сонсогдож байна уу? Машиныг удирддаг програм нь хэзээ ч алдаа гаргахгүй учраас замын бөглөрөл үүсэхгүй юм.
Түргэн хоолны газар

Захиалга өгөх, хоол бэлтгэх, үйлчлүүлэгчид хүргэх гэсэн ажлыг роботууд амархан гүйцэтгэх юм. Ердөө дэлгэцээр захиалгаа өгч хормын дотор хоол нь бэлэн болно.