Нийтийн хүртээл болсон алдартай хүүхэлдэйн кино олон бий. Гэвч орчуулагдахдаа эх хувилбараасаа тэс өөр болж эсвэл санаа авч өөрсдийн хэлбэрээр хийх явдал олон байдаг байна. Тэгвэл манай сайт та бүхэнд бидний үзэх дуртай олны танил болсон хүүхэлдэйн кино бусад улс орон ямар дүр төрхтэй гардаг талаар мэдээ бэлтгэлээ.
1. Цасан цагаан ба 7 одой (АНУ) – Нойрсож буй гоо үзэсгэлэн ба 7 хүлэг баатар (ОХУ)

Цасан цагаан ба 7 одой анх 1938 онд анх олны хүртээл болж байжээ. Харин Орос хувилбарыг Александр Пушкин бичиж 1951 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ. Орос хувилбар АНУ-ын хувилбартай төстэй, ганц өөр зүйл гэвэл гүнж 7 хүлэг баатартай нөхөрлөж ханхүүтэй учирдаг байна.
2. Үнсгэлжин (АНУ) – Золушка (ОХУ)

Үнсгэлжинг мэдэхгүй хүмүүс бараг байхгүй биз ээ. Тэгвэл энэхүү үлгэр Орос хувилбартай гарсан байдаг ажээ. Союз Мультифильм студи тухайн үед өөрсдийн хэмнэлд тааруулж Золушка нэртэй олны хүртээл болгосон байдаг. Тус түүхэнд ганц ялгаатай зүйл гэвэл Золушка охины аав амьд сэрүүн байгаагаар гардаг ажээ.
3. Гуталт муур (АНУ) – Перо гуталт муурын гайхамшигт ертөнц (Япон)

Шрек хүүхэлдэйн киноны найз гуталт муурны дүр анх Япон улсын Гуталт муурын гайхамшигт ертөнц гэх бүтээлээс санаа авсан ажээ. Энэ үлгэрт гуталт муур хоёр ахдаа ад үзэгдэж, тээрэмчний хүүг гүнжтэй гэрлэхэд тусалдаг тухай өгүүлдэг байна. Хэрвээ та аниме үзэх дуртай бол Перо муур маань “Toei” анимейшн студийн бэлгэ тэмдэг болсон.
4. Аладдин (АНУ) – Аладдин ба гайхамшигт дэнлүү (Япон)

1980 онд Япон улсад Шидэт дэнлүү, шидэт бөгжтэй залуу үзэсгэлэнт гүнжтэй хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн байдаг. Энэ бүтээл нь одоогийн бидний мэдэх Аладдин хүүхэлдэйн киноны эхлэлийг тавьжээ. Нэгэн сонирхолтой баримт гэвэл Японы Аладдин хүүхэлдэйн киног Дисней студийн телевизийн суваг зурагтаар гаргаж байсан гэдэг.
5. Бяцхан лусын дагина (АНУ) – Русалочка (ОХУ)

1969 онд Оросууд анх Ханс Кристиан Андерсены лусын дагины тухай өгүүлэх түүхээс сэдэвлэн Русалочка хүүхэлдэйн киног бүтээж байжээ. Хоёр хүүхэлдэйн төгсгөл өөр байдаг боловч хайр сэтгэлд юу ч саад болж чадахгүй гэсэн санааг харуулсан байдаг ажээ.
6. Винни Пух (АНУ) / Винни Пух (ОХУ)

Винни Пухыг 100 хувь Дисней студийн бүтээл гэсэн ойлголт буруу ажээ. Оросын Винни Пух маа.наг гэхээсээ илүү этгээд зан авиртай байдаг байна. Ихэнх амьтад нь хоорондоо төстэй байдаг ч Оросын хүүхэлдэйн кинон дээр Кристофер Робин хүү огт байдаггүй. Дисней студийн дүрүүд чихмэл тоглоом байдаг бол Орос хувилбарт жинхэнэ амьтад байдаг ажээ.
7. Пиноккио (АНУ) – Буратино (ОХУ)

Хүүхэлдэй урлаач маань бяцхан модон хүүхэлдэйг амь оруулдаг хэсэг хоёр өөр төрөл байдаг. Гэхдээ төстэй зүйлүүд олон бий модон хүүхэлдэй маань хоёулаа жинхэнэ хүүхэд болохыг тийм ч их хүсэхгүй мөн хорон санаатаас найз хүүхэлдэйнүүд болон аавыгаа авардаг байна.
8. Жонон ба үзэсгэлэнт бүсгүй (АНУ) – Улаан цэцэг (ОХУ)

Орос хүүхэлдэйн киноны гол дүрийн охиныг Анастасия гэдэг. Тэрээр аавынхаа амийг аврахаар нэгэн арал дээр xоригдож байгаа түүхийг өгүүлдэг байна.
9. Гумбалын гайхамшигт ертөнц (АНУ) – Гайхамшигт од (Хятад)

Хятадын гайхамшигт од хүүхэлдэйн кино тус улсын ямааны сүүний борлуулалтыг асар ихээр нэмэгдүүлсэн бүтээл болсон гэдэг. Тухайн үед Гумбалын гайхамшигт ертөнц хүүхэлдэйн киног бүтээгчид Хятад улсад тэдний бүтээлийг дуурайсан хүүхэлдэйн кино гарч байгааг олж мэдээд “Хуулбарлагчид” нэртэй ямааны гэр бүлтэй тyлалдаж байгаа үйл явдлыг өгүүлэх нэг ангийг бүтээж байжээ.
10. The Powerpuff Girls (АНУ) – Powerpuff Girls Z (Япон)

Powerpuff Girls Z аниме Японд маш алдартай ажээ. Нэг ялгаатай зүйл гэвэл тэд эгч дүүс биш харин найзууд байдаг байна.
11. Адал явдлын цаг (АНУ) – Азтай бялууны түүх (Хятад)

Адал явдлын цаг хэмээх АНУ-ын алдартай олон ангит хүүхэлдэйн киног дуурайсан байж болзошгүй нэгэн хүүхэлдэй байдаг ажээ. Энэхүү хүүхэлдэйг Азтай бялууны түүх гэдэг бөгөөд үйл явдал адилхан гэж хэлж болохоор байдаг байна.
Та юу гэж бодож байна? Бидний мэдэхгүй өөр ямар хуулбар хүүхэлдэйн кинонууд байдаг бол?