Эрүүл хүн өдөрт хэр их шингэн зүйл ууснаас хамаарч 4-10 удаа шээс ялгаруулж чаддаг байна. Орчин үед шээс бол биеээс илүүдэл болон х.ортой зүйлийг гадагшлуулдаг гэж ойлгодог. Гэвч бидний өвөг дээдсийн хувьд шээс нь маш чухалд тооцогддог байжээ. Ялангуяа хуучин цагийн Ром, Грек, Хятад, Энэтхэг, Монгол хүртэл шээсийг олон зүйлд ашиглах аргуудыг олж нээсэн байдаг байна.

1. Эртний Ромчууд шүдээ цайруулахын тулд шээс хэрэглэдэг байжээ

Эртний Ромчууд шүдээ цайруулахын тулд хоносон шээсээр угаадаг байжээ. Учир нь хоносон шээсний шивтэр нь аммонийн сульфат болж хувирдаг байна. Аммонийн сульфат цайруулах үйлчилгээтэй болохоор шүдээ цагаан болгоход ашигладаг байжээ.

2. Эртний Помпей хотод хоносон шээсээр хувцсаа цайруулдаг байсан

Тиймээ, тухайн үед цайруулагч бодис байгаагүй болохоор үнэртэй хоносон шээсээр буюу аммонийн сульфат болох үед нь хувцсаа цайруулах зорилгоор ашигладаг байжээ. Хэрвээ та гэртээ байгаа ямар ч хамаагүй цэвэрлэх бодисны шошгийг уншаад үзвэл аммонийн сульфат байгаа шүү.

3. Грекийн эмч нар батга эмчлэхийн тулд шээс ашигладаг байсан.

Зарим хүмүүс мэдэж байж магад, шээсний шивтэр нь батга арилгахад сайнаар нөлөөлдөг байна. Тэр бүүхийл шээс арьс анагаадаг чадварыг мэдсэнээс хойш алтан цус гэж нэрлэдэг болжээ. Гэхдээ орчин үеийн арьсны эмч нарын хэлж байгаагаар шээсээр нүүрээ цэвэрлэх нь илүү их арьсны ө.вчтэй болгож магадгүй гэж үздэг байна.

4. Ромчууд тод өнгөтэй хувцастай болохын тулд шээс ашигладаг байжээ

Шээсийг бас гандсан хувцасны өнгө сэргээхэд ашигладаг байсан байна. Жилдээ 200 тн шээс хэрэглэдэг байсан гэхээр энэ нь 1000 хүний шээс гэсэн үг юм.

5. Эртний эмч нар шээс амталж чихрийн ш.ижин ө.вчин оношлодог байжээ

Одоо бид цусны шинжилгээ өгөөд бүгдийг мэдэж болдог болсон үе. Тэгвэл хуучин цагийн эмч нар шээсийг ажиглаж, үнэртэж, амталж үздэг байсан байна. Шээсээр дамжуулж чихрийн ш.ижин, жирэмсэн, ходоодны үйл ажиллагааг ямар байгаа вэ? гэдгийг оношилдог байжээ.

6. Хятад, Энэтхэгийн тариаланчид ургацыг шээсээр борддог байжээ

Тухайн үед хүнс, ногоо ургуулна гэдэг тийм ч амар ажил биш байжээ. Учир нь одооных шиг бордоо байгаагүй болохоор цаг агаарын асуудлаас болж маш их ургац алддаг байжээ. Харин Хятад, Энэтхэг улс шээс ашигладаг байсан байна, зөвхөн хүний шээс гэлтгүй үхэрний шээсээр давхар борддог байжээ.

7. Шээсээр массаж хийх нь биед сайн гэж үздэг байсан

Шээсээр массаж хийх нь биед сайн гэж үздэг байсан байна. Шээсээр массаж хийснээр янз бүрийн тууралт, гэмтсэн хэсгийг хүртэл эдгээдэг гэж үздэг байсан ажээ.

8. Бидний өвөг дээдэс эрүүл мэндээ сайжруулахын тулд шээсээ уудаг байсан

Энэ магадгүй бидний хамгийн сайн мэдэх зүйл биз ээ. Олон азийн орнуудад шээсээ уух нь эрүүл мэндэд тустай гэж үздэг байжээ. Шээсээ ууснаар урт удаан наслах, янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх давуу талтай гэж үздэг байна. Орчин үед ч гэсэн энэхүү аргийг хэрэглэсээр мөн судалсаар байгаа билээ.

Та юу гэж бодож байна? Орчин үед шээсээ хэрэглэх нь хэр зохимжтой вэ?