Бидний уудаг кофе, өмсдөг өмд, хэрэглэдэг утас гэх мэт зүйлсийг хэрхэн хийдэг бол гэж бодож байсан уу? Жишээ нь таны өмсдөг өмд хэдэн зуун литр усаар угаагдаж байж өмд болсон эсвэл ердөө 0.5кг зөгийн балыг 300 зөгий өдөр шөнөгүй ажиллаж байж хийдэг.

1. Гар утас дотроо алт агуулсан байдаг. Учир нь алт гүйдэл сайн дамжуулдаг ба ойролцоогоор 0.034гр алт утсанд агуулагддаг.
2. Даавуу гарган авдаг ургамлыг ашиглан ганц цамц хийхийн тулд 2699л ус ашиглагддаг. Харин ийм хэмжээтэй усыг нэг хүн 2.5 жил уудаг байна.
3. 4.5л сүүгээр 0.5кг бяслаг хийдэг
4. 1л савтай цэвэр ус үйлдвэрлэхийн тулд дунджаар 1.36л ус хэрэг болдог.


5. Нэг хүүхдийн нэг жилийн хэрэглээний живх хийхийн тулд дунджаар 136кг мод, 22кг газрын тос, 9кг хлор ашиглагддаг.

1. Тахианы үүлдрээс хамаарч тахиа нь долоо хоногт 4-5 өндөг гаргадаг. Харин хүн бүрийн авдаг савлагаатай 12 ширхэг өндөг нь 2 тахианаас гарсан гэсэн үг.
2. 100гр шоколад хийхийн тулд 1430л ус шаардлагатай байдаг.
3. 1 жилд өдөр бүр нэг аяга кофе уухын тулд 9 кофены мод шаардлагатай.

1. 0.5кг зөгийн балыг 300 зөгий гурван долоо хоногийн турш ажиллаж байж хийдэг.
2. Энгийн машин үйлдвэрлэхийн тулд 147971л ус шаардлагатай байдаг.
3. Бидний авч хэрэглэдэг дотроо 500 ширхэгтэй А4 цаас нь нэг модны 5% юм.