Бидний амьдралыг хөнгөвчлөх олон бүтээл, бүтээгдэхүүнүүд байдаг. Гэвч бид тухайн бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт хэрэглэж чадахгүй эсвэл ямар зориулттай болохыг ойлгодоггүй. Тэгвэл манай сайт та бүхэнд таны өмнө анзаарч байгаагүй 6 сонирхолтой баримтыг хүргэж байна.
1. Суудлын бүсний нууц товч

Машины нэг хачирхалтай зүйл бол хамгаалалтын бүс дээрх жижиг дугуй хуванцар товчлуур юм. Энэ нь зүгээр л дизайны нэг хэсэг мэт санагдаж болох ч таныг гулсахаас сэргийлж, жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс оосорыг илүү урт болгож өгдөг аж.
2. Богино долгионы зуухны хаалганы загвар

Богино долгионы зуухны хаалган дээр төмөр тор нь гоёл чимэглэлээс илүү өөр зорилготой аж. Бяцхан нүхнүүд нь хоолоо халааж байх үед нь ажиглахад тусалдаг боловч таныг цацраг туяанаас хамгаалах үүрэгтэй аж.
3. Ундааны хуванцар сав

Бидний уух дуртай хийжүүлсэн ундааны ёроолд харагдах овоож товойсон суур нь зөвхөн маркетингийн зорилгоор хийгдээгүй юм. Үнэн хэрэгтээ хийжүүлсэн ундааны доторх даралтыг буцаах зориулалттай бүтээсэн аж. Хэрвээ та анзаарсан бол савны доод хэсэг илүү зузаан гадаргуутай байдаг.
4. Өнгөлөг шүдний сойз

Ихэнх шүдний сойзнууд өнгө өнгийн үстэй байдаг бөгөөд энэ нь зөвхөн дизайны талаараа биш харин сойз ашиглах хугацааг илэрхийлдэг байна. Хэрвээ өнгөтэй хэсэг далийж өнгө нь бүдгэрсэн бол сойзоо солих цаг болсныг илтгэдэг байна.
5. Урсдаг шатны дэргэдэх үс

Зарим хүмүүс урсдаг шатны үсийг цэвэрлэхэд зориулагдсан гэж боддог боловч өөр зориулттай юм. Энэ үс нь нэг төрлийн хаалтны зориулттай бөгөөд хувцас, гутлын үдээс шатны завсраар орохоос сэргийлэх үүрэгтэй аж.
6. Хоолны савны өвөрмөц дизайн

Энэ хоолны сав нь олон төрлийн хэрэглээг агуулсан нягт нямбай хийгдсэн байдаг байна. Байгаль орчинд ээлтэй, таваг болдог, богино долгионд хийж болдог мөн хөргөгчинд хадгалж, халааж болдог аж.