Орчин цагийн хүмүүс бид 200,000 жилийн өмнөөс үүсэж бие болсон хэдий ч одоо ч гэсэн энэ ертөнцийн талаар мэдэхгүй зүйл олон. Гэвч мэдэхгүй зүйлээ сураад авах үед гайхалтай мэдрэмж мэдрэгддэг.

Аалзны тор нь ган төмөрнөөс илүү хүчтэй

Аалзны тор нь ган төмөрнөөс хатуу байдаг шалтгаан нь хэлбэрээ алддаггүй тэсвэртэй, уян хатан байдаг. Аалзны тор нь хугарахгүйгээр 2-4 дахин урт сунах чадвартай ба харандаа шиг зузаантай аалзны тор байвал нисэж буй онгоцыг зогсоох чадалтай гэж үздэг.

Maxaн тэжээлтэй мэлхий шүдтэй байдаг

Maxaн тэжээлтэй мэлхий нь эрүүний дээд болон доод талдаа хоёр өөр төрлийн шүдтэй байдаг. Шүд нь хагас миллиметрээс багагүй хэмжээтэй бөгөөд үе үе шүдээ шинээр сольж чаддаг.

Халим босоо байрлалаар унтдаг

Халим унтахдаа босоо байрлалаар гадаргууруу харж хөдөлгөөнгүй унтдаг. Мөн тэд унтахдаа нэг нүдээ нээлттэй байлгаж ердөө 10-15 минут л унтдаг.

Алим, төмс, сонгино гурав адилхан амттай

Хэрвээ та хамраа дарж, нүдээ аниж байгаад амталж үзвэл юу идэж байгаагаа огтхон ч мэдэж чадахгүй.

Халиу нь унтаж байхдаа гар гараа барилцдаг

Цаг агаар тааруухан, голын ус хүчтэй урсаж байвал халиунууд нэгнээсээ салахгүйн тулд гар гараасаа барилцаж унтдаг байна.

Тоншуул шувуу нь байж боломгүй урт хэлтэй

Тоншуул шувууны хэл нь маш урт бөгөөд толгойг нь ороосон байдаг. Хэлнийх нь урт 15-35см.

Морьны нүд 360° харж чаддаг

Морьны нүд толгойн хоёр талд байрласан байдаг учир бараг л 360° харж чаддаг. Тийм ч учир ард нь юу байгааг толгойгоо эргүүлэлгүй мэддэг. Мөн морь нь хуурай газрын хөхтөн амьтан дундаас хамгийн том нүдтэй нь юм.