Кино үйлдвэрлэл одоо үед борооны дараах мөөг шиг болжээ. Киноны төрөл олон төрлөөр ар араасаа гарч хүмүүс бидний үзэх дуртай зүйл болсон билээ. Гэвч хамгийн сонирхолтой зүйл бол киног хэрхэн бүтэж байгааг нь кино бүтээгчид бас жүжигчид л мэддэг бөгөөд олон таамаглаагүй үйл явдал болдог аж. Манай сайт таны өмнө сонсож байгаагүй алдартай кинонуудын сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна.
#1

“Terminator 2: J.udgment Day” кинонд Линда Хамилтон бичгийн хавчаараар түгжээ онгойлгох аргыг сурч авжээ. Түүний эмнэлгээс оргодог хэсэг яг бодитоор болсон байдаг.
#2

“The Theory of Everything” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн дүрээ бэлдэхийн тулд 7 кг турж, бие болон нүүрний хэлбэрээ удирдаж сурахын тулд 4 сарыг зарцуулжээ. Редмэйн өдөржингөө толины өмнө нүүрээ хувиргах бэлтгэл хийсэн байна. Энэ дүрдээ маш сайн орохын тулд зураг авалтын завсарлагаанаар ч бөгтийж явдаг байсан гэнэ. Энэ их хүчин чармайлтаас болж нурууны ясны мурийлттай болсон гэсэн оноштой болж байжээ.
#3

“The Lord of the Rings: The Fellowship of the Ring” киноны цастай уулаар явдаг зураг авалтыг хийхийн тулд жүжигчид нисдэг тэргээр гардаг байжээ. Гэвч Боромирын дүрийг бүтээсэн Шон Бин нисэхээс айдаг байсан болохоор өглөө болгон ганцаараа уулын орой руу 2 цаг алхаж гардаг байжээ. Хамгийн сонирхолтой нь Шон Бин, Боромирын хувцастай ууланд гардаг байсан гэнэ.
#4

“Captain Phillips” киноны алдартай хэсэг болох “Чи намайг сонс! Би одоо ахмад” гэдэг үгийг жүжигчин Бархад Абди шууд өөрийн бодлоор хэлсэн байдаг. Энэ үед Том Хэнкс ийм үг байгаагүй дээ гэсэн харцтай гайхсан царай гаргадаг. Энэ хэсэг үнэхээр сайн байсан болохоор кинонд оруулсан байдаг.
#5

“Speed”кинонд гол цагдаагийн дүрийг бүтээсэн Киану Ривз автобусны хаалгыг нь цохиж байхдаа цонхыг хагалдаг хэсэг байдаг. Тухайн үед Киану цонхыг санаандгүй хагалсан боловч киноны эцсийн хувилбарт оруулсан юм.
#6

“Speed” киноны хамгийн алдартай хэсэг болох автобус баригдаж дуусаагүй гүүрэн дээгүүр харайдаг. Мэдээж гүүр бүтэн байсан бөгөөд дараа нь компьютер дээр зассан байна. Энэ хэсэг маш чухал байсан болохоор нэмэлтээр нисэж байгаа шувуудыг давхар зурж мөн тусгай пандус барьжээ. Автобус нисэж байхдаа 6 метрийн өндөртэй ниссэн болохоор автобусны зарим хэсэг кадрт багтаагүй байдаг байна.
#7

“Baby Driver” киноны дүр Майк Майерсийн баг өмсдөг. Анхны санаа “Halloween” киноны Майкл Майерсийн багийг өмсөх байсан боловч албан ёсны зөвшөөрлийг авч чадаагүй юм. Удаан бодосны эцэст продюсерууд Майк Майерс өөрийн нүүртэй адилхан багийг ашиглах зөвшөөрлийг авч чаджээ.
#8

“Indiana Jones and the Raiders of the Lost Ark” киноны могойтой хэсгийг хийхийн тулд Лондон болон Английн өмнөд хэсгийн бүх амьтны дэлгүүрүүдийн могойг дуусгажээ. Гэвч зураг авалтанд могойны тоо хангалттай биш байсан болохоор Стивен Спилберг хар өнгийн хоолойг могойны хэмжээтэй хуваагаад жинхэнэ могойнуудын дунд хаяжээ. Хэрвээ та сайн харвал хар өнгийн хоолой байгааг ялгаж харж болно.
#9

“Alien Resurrection” киноны сагсан бөмбөг тоглодог хэсэг дээр Сигурни Уивер нуруугаараа харж байгаад бөмбгийг сагсанд оруулдаг. Мэдээж Уивер сагс тоглож чаддаггүй байсан болохоор сагсан бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагчтай 3 долоо хоног дасгал хийсэн байна. Сигурни Уивер энэ шидэлтийг амьдралынх нь хамгийн сайхан мөчүүдийн нэг гэжээ.
#10

“I Am Legend” кинонд тоглосон нохойг анх асрамжийн газраас олсон байдаг. Гэвч нохой маань юунд ч сургагдаагүй байжээ. Киноны зураг авалт эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө нохойг сургаж эхэлж байсан гэдэг.
#11

“I Am Legend” киноны манекенуудын дүрд жинхэнэ хүмүүс зогсож байжээ.
#12

“The Devil Wears Prada” киноны Миранда мөн Энди хоёр машины арын суудал дээр сууж явдаг хэсэг байдаг. Энэ хэсгийг зөв өнцгөөс авахыг тулд Мерседес S-классын машиныг дундуур нь хувааж зураг авалтаа хийжээ.
#13

“Fight Club” киноны гол дүрийг бүтээсэн Брэд Питт, Эдвард Нортон саван буцалгадаг. Уг зураг авалтыг хийхийн тулд жүжигчид бодит амьдрал дээр саван хийж сурчээ.
#14

“The Terminal” киноны зураг авалтыг бодит онгоцны буудал дээр хийх боломжгүй байсан болохоор өмнө нь нисэх онгоцны байрны зориулалтаар ашигладаг байсан газрыг засаж янзалжээ.
#15

“Slumdog Millionaire” киноны гол дүр хүүхэд Жамал нүхэн жорлонд унадаг хэсэг байдаг. Энэ хэсгийг бодитой болгохын тулд газрын самар болон шоколадны зуурмагаар дүүргэж байжээ.
#16

“The Godfather” киноны Вито Корлеон эмнэлгээс гэртээ ирдэг хэсэг байдаг. Энэ хэсгийн зураг авалт дээр Марлон Брандо биеийнхээ доор албаар хүнд зүйл хийсэн байжээ. Энэ жижиг наргианаас болж өргөж байгаа хэд нь багагүй зүдэрсэн гэдэг.