Хүүхэд насанд байсан амьдралын дүрэм таны хувьд дууссан. Дараагийн насанд хүрэгчид бид шинэ дүрэм журмыг дагаж мөрдөж эхэлдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам бид олон зүйлийг ухаарч эсвэл байгаа нөхцөл байдалдаа дасаж эхэлдэг. Энэ хэвээр байснаар бид үнэнг үл тоомсорлож эхэлдэг муу талтай. Манай сайт та бүхэнд бидний үл тоомсорлодог 10 хатуу үнэнг харуулсан мэдээ бэлтгэн хүргэж байна.
1. Бидний хэн нь ч ажлаасаа медал авахгүй

Нэг үг байдаг, морь нохой мэт зүтгэсэн ч хэзээ ч эзэн нь болохгүй. Та эрт орой хэзээ нэгэн цагт таны босс болон хамт ажиллагсад таниар л бүх юмаа хийлгүүлээд байгааг анзаарах болно. Таныг өөртөө дарамт шахалт өгч, хэт их ажиллаж байх зуур нөгөөдүүл чинь утсаа ухаж , кофе ууж хов жив яриад сууж байна.
2. Гадаад төрх чухал болсон

Таны дотоод гоо үзэсгэлэн хэдий сайхан ч хүмүүс номыг хавтсаар нь дүгнэдэг гэх үг бий. Албаны ярилцлагад зөвхөн таны чадварыг бус гадааг төрхийг хүртэл харж дүгнэдэг. Дээрээс нь сайхан төрхтэй хүний болзоо илүү амжилттай байдаг.
3. Сайхан сэтгэлтэй байлаа гээд мундаг гэсэн үг биш

Та хэдий үзэсгэлэнтэй, 3 хүүхэдтэй, өр зээлтэй, өрөвдөлтэй нэгэн байлаа ч таньд сайхан хандах албатай гэсэн үг биш. Дээд албан тушаалтангуудын хувьд таны чавдар л чухал байх бөгөөд танаас ямар ч үр ашиг гарахгүй бол таниас илүү дээр чадвартай хүнээр солих болно.
4. Үргэлж эцэг эхийн зөв байдаггүй

Бид өсөж том болох тусам ээж аавын бүх үгс зөв гэж бодох нь багасдаг. Үргэлж тэдний зөв байх албагүй ба магадгүй ирээдүйд бидний хүүхдүүд ч бидэнд урам хугарч болно.
5. Та үргэлж суралцах хэрэгтэй

Техник технелоги хурдацтай хөгжиж байгаа энэ үед таны мэргэжил магадгүй 10-15 жилийн дараа байхгүй болж мэднэ. Тиймээс үргэлж суралцаж үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
6. Та баяр ёслолд оролцдоггүй бол хүмүүс таныг тоохгүй болно

Гомдож, тунирхаж, чамайг дуудахыг хүлээдэг үйлдэл бол зөвхөн цэцэрлэгийн хүүхдэд л байдаг. Насанд хүрсэн хүмүүс ийм зүйлийн талаар бодохгүй л болов уу. Ийм нөхцөлд найзууд чинь таныг тэдэнтэй хамт байхыг хүсэхгүй байна гэж бодон хөндийрөх болно.
7. Өөрт итгэх итгэлийг нэмэгдүүлдэг сургалтууд ямар ч үр дүнгүй

Бидэнд зорилтын самбар, том орон сууц, үнэтэй машины аль нь ч хэрэггүй. Мөрөөдөл зардаг, амьдралын тухай сургалтууд ихэвчлэн онлайнаар бүх хичээлээ авдаг болохоор танд ямар ч хэрэггүй. Эдгээр аргууд нь эсэргээрээ бидэнд муугаар нөлөөлдөг.
8. Уучлаарай, та дэлхийн төв биш

Таны шинэ хумс, шинэ хувцасыг хэн ч анзаарч магтахгүй байгаад гуниглаж байсан уу? Үүнд битгий их санаа зов харин та хамгийн сүүлд хэзээ найзынхаа шинэ зүйлд баярлаж байснаа санах гээд үзээрэй.
9. Одоогийн нөхцөл байдлаа та өөрөө бий болгосон

Энэ нь тун энгийн, та өөрийнхөө үйлдлийг өөрөө л хариуцна. Хэрвээ та Англи хэл мэдэхгүй бол та үүнийг сураагүй гэсэн үг. Хэрвээ таны дарга чинь үргэлж танд уураа гаргаж байвал та зүгээр л өөр хүнээр хийлгэ. Та хүссэн газар луугаа яваагүй, хүнтэй гэрлээгүйд хэн ч буруугүй.
10. Үргэлж танаас хөөрхөн танаас ухаантай хүн байдаг

Өөрөөс нь мундаг, хөөрхөн хүмүүс байдаг гэдгийг мэдэх нь өөрт итгэх итгэлийг унагадаг том зүйлсийн нэг. Бид жил ирэх тусам хөгширч үрчлээ тогтож байгааг санаарай. Мөн нас явах тусам эрчүүдийн царай толботой болж гүзээ сууж эхэлдэг бол эмэгтэйчүүдийн арьс унжиж үрчлээ суудаг. Энэ бол энгийн зүйл бөгөөд сэтгэлээр унах шалтгаан байхгүй юм.