Технологийн хөгжил цаг минутаар өөрчлөгдөх гайхалтай ертөнцөд бид амьдарч байна. Бид үл үзэгдэгч нөмрөг, робот, нисдэг машин гэх мэт зүйлсийг үргэлж төсөөлөн боддог байсан бол одоо яг ийм технологи бий болжээ. 2019 оны баримтаас үзэхэд 3.22 сая патентын өргөдөл хүлээгдэж байснаас үзэхэд илүү олон технологийн бүтээлүүд цаашид нээлтээ хийх юм.

Хагалгаа хийхдээ ашиглах рентген шил

Augmedics-ийн захирал уг санааг супер баатраас сэдэвлэн зохиожээ. Эмчилгээ хийх эмч нь тусгай рентген шил зүүж өвчтөнг нэвт харж эмчлэх юм.

Уг технологийг ашигласнаар өвчтөний рентген зургийг байн байн харахгүй байх боломжтой бөгөөд 2019 оноос ашиглаж эхэлжээ.

Хүүхдэд хичээл заах робот багш

Уг робот нь тухайн хүүхдийн хичээл хийх болон сурах зан араншин дээр тулгуурлан хичээл заадаг байна. Хичээлийг тайлбарлан, асуудлыг нэг бүрчлэн хэлж өгөх, хүүхдийг завсарлуулж амраах, илүү их эрдэм сурах сэдэл өгдөг гэнэ.

Агаарын такси

Энэтхэгт агаарын бүхээгт такси төслийг эхлүүлж байсан бөгөөд гол зорилго нь замын бөглөөг багасгах юм. Уг такси нь том хотуудтай агаарын замаар холбогдсон байх ба цаг, мөнгө хэмнэх юм.

Жинхэнэ үл үзэгдэгч нөмрөг

Харри Поттер кинон дээр гардаг үл үзэгдэгч нөмрөг биеллээ олжээ. Одоогоор үл үзэгдэгч бамбай шиг харагдаж байгаа ч удахгүй овор хэмжээтэй машин нуух чадалтай болгох юм гэнэ.

Орчуулагч чихэвч

Гадаадад зорчих үед хүн болгонд тохиолддог асуудал бол мэдээж хэл билээ. Харин уг чихэвчийг зүүснээр тухайн хүний ярьж байгаа зүйлийг шууд орчуулах юм. 2.5м зайд ярилцаж буй хүний яриаг орчуулах чадвартай бөгөөд нийт 20 хэл дээрх 42 аялагыг танидаг байна.