Хэрвээ дэлгүүрээс хүнс цуглуулж байгаагүй бол дэлгүүрийн ухаалаг маркетингийн аргад унаж мөнгөө бодож байснаас их үрэх боломжтой. Харин та өөрийн зуршлаа бага зэрэг засахад л үүнээс сэргийлэх боломжтой юм.
Үнэгүй амталгааны бүтээгдэхүүнийг иддэг

Өөрийн бизнесийг бусдад илүү их сурталчлахын тулд хүмүүс үнэгүй амтлагааг санал болгодог. Харин амталсны дараа та өөрт хэрэггүй бүтээгдэхүүнийг авах хүсэл төрж мөнгөө үрэх болно.
Өдөр бүр дэлгүүр ордог

Өдөр бүр иддэг, хэрэглэдэг бүтээгдэхүүнээ долоо хоногт нэг эсвэл сард нэг удаа цуглуулахад л хангалттай. Хэрвээ таны хоол муудчихсан бол долоо хоногт нэг удаа дэлгүүр орж болно. Харин сард нэг удаа явбал мөнгө болон машины түлшийг тань хэмнэх юм.
Хэрэгцээн дээр тулгуурлаж биш сэтгэл хөөрлөөр бүтээгдэхүүн авдаг

Өдөр бүрийн амьдралдаа зориулан хоол, ариун цэврийн хэрэгсэл авах шаардлагатай байдаг. Харин зүгээр л таалагдсан учраас авч, энэ нь олон дахин давтагддаг бол та сэтгэл хөөрөл дээр тулгуурлан худалдан авалт хийдэг хүн юм. Жишээ нь бид хоосон ходоодтой дэлгүүр ороод бүхий л амттай харагдсан зүйлсийг аваад гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд хоол идчхээд дэлгүүр ороход л болно.
Их хэмжээгээр авдаг

Бид том савлагаатай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах үед мөнгө хэмнэж буй мэт санагддаг. Гэвч үнэндээ илүү үнэтэйг нь худалдан авч эцэст нь хоолоо муутгачихдаг. Тиймээс бид өөрийн хэрэглэх хэмжээгээр авч мөнгө болох цагаа хэмнэх ёстой юм.
Гадаад байдалд нь хууртдаг

Жимс болон хүнсний ногоог бид гаднаас нь хараад бодол нь өөрчлөгддөг. Бид гоё харагдаж байвал чанартай гэж боддог. Гэсэн хэдий ч эдгээр бүтээгдэхүүний хувьд өнгө, үнэр, бат бөх байдал, хэмжээг нь бодолцон үзэх ёстой юм.
Долоо хоногийн эсвэл өдрийн төгсгөлд дэлгүүр ордог

Судалгаагаар хүний сэтгэл хөөрлөөр шийдвэр гаргах явдал нь тухайн өдрийн ядаргаа, стресснээс үүдэлтэй байдаг гэжээ. Харин долоо хоногийн сүүлээр эсвэл оройн цагаар дэлгүүр орох үед урт оочир үүссэн байх ба энэ нь асуудал болно. Тиймээс өглөөний цагаар хүнсээ цуглуулж, ямар нэг илүү бүтээгдэхүүн авах хүслээс сэргийлэх юм.