Охид болон хөвгүүдийг бид өөр өөр аргаар сурган хүмүүжүүлдэг. Хөвгүүд зоригтой, тэвчээртэй, эрч хүчтэй байх, харин охидууд тайван, болгоомжтой, төгс байх хэрэгтэй гэж хүмүүжүүлдэг билээ. Гэвч охидуудын хувьд эдгээр үгсүүд нь сөрөг үр дагаврыг авчирдаг байна.

Төгс байхыг хичээх нь эрүүл бус

Төгс байхыг түүнд зааж өгөх нь алдаа гаргахаас айдаг болчихдог муу талтай байдаг. Чухал нөхцөл байдалд шийдвэр гаргаж чадахаа байчихдаг ба учир нь алдаа гаргахвий хэмээн айдаг байна. Та түүнд алдаа оноогүй амьдрал гэж байдаггүйг зааж өгөх хэрэгтэй бөгөөд алдаа гаргасан үедээ түүнээсээ суралцах нь зүйтэй юм.

Эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлээ алдах магадлалтай байдаг

Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэй хүн өөрийгөө эрэгтэй хүнтэй харьцуулах үедээ чадвараа дутуу үнэлдэг хэмээжээ. Нийт 4000 хүнийг судалгаанд хамруулж үнэхээр эрэгтэй болон эмэгтэй хүний хооронд өөртөө итгэх итгэлийн ялгаа байдаг эсэхийг шалгахаар шийджээ. Ингээд эмэгтэйчүүд зөвхөн өөртөө итгэх итгэл багаас гадна өөрийгөө тухайн эрэгтэйгээс илүү гэдгээ мэдэж байсан ч доош дарж байдаг гэжээ.

Нэгэн хэвшмэл ойлголтоос салах

Эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл бага байдгийн нэгэн гол шалтгаан нь хүний нийгэм нэгэн хэвшмэл ойлголтыг эмэгтэй хүнд тулгачихсанд байгаа юм. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй, дуу багатай, математикт тааруу, харин эрэгтэй хүн эрч хүчтэй, зоригтой, математикт сайн гэх мэтээр ярилцдаг.