Та ямар нэг улсаар аялаж байхдаа “Ийм шийдэл монголд байсан бол сайхан даа” гэж бодож байсан уу? Ядаж л бэлэн мөнгөний машин ашиглаж байхад хажуу талаас хүн харах боломжгүй бол догь байхгүй юу. Өнөөдөр манай сайт та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрт орших гайхалтай шийдлүүдийн нэгээхэн хэсгээс хүргэж байна.

Клуж-Напока, Румын оршин суугчид үнэгүй автобусанд суухыг хүсвэл 20 удаа скуат хийж болно

Бэлэн мөнгөний машины эгц урд нь зогсоогүй л бол хажуу талаас нь харах боломжгүй

Энэ машин зогсоол ханан дээрээ хүртэл цагаан шугамтай. Ингэснээр машинууд тэгшхэн зогсох боломжтой.

USB ашиглан цэнэглэх боломжтой баттери

Энэ кино түрээсийн газар нь пицца захиалдаг тусгай цонхтой

Филадельфи-ийн номын сангаас бялууны хэв түрээслэх боломжтой

Кливленд-ийн нисэх онгоцны буудалд байрлах энэ машин нь хүмүүст зүрх болон уушигны сэхээн амьдруулах аргыг үнэгүй зааж өгдөг

Уг зурагтны дууг бөөрөнхий хэлбэртэй шилний доор зогсож байж сонсох боломжтой

Энэ кока коланы машиныг тэвэрвэл үнэгүй ундаа авах боломжтой

Та эндээс гадил жимс авахыг хүсвэл өөрөө жинлээд мөнгөө үлдээхэд л болно. Ямар нэгэн худалдагчгүй бөгөөд цэвэр тухайн хүний үнэнч байдлыг шалгах юм.

Зөөврийн цэнэглэгч түрээслэх боломжтой дэлгүүр. Өө энийг саяхан Монголд нэвтрүүлчихсэн.

Ном уншингаа дасгал хийх боломжтой суудал

Та тэжээвэр амьтнаа энд түр үлдээгээд дэлгүүр орох боломжтой. Хажуудаа хоолны болон усны савтай учир санаа зовох хэрэггүй.

Та юу гэж бодож байна? Монгол улсад аль нь байсан бол та ашиглах вэ?